МҮБХ-ныхон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Ингэхдээ гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож, улсын баяр наадмаар ард түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийх, ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна” гэж үзэн Ерөнхийлөгчид ханджээ.
Мөн “Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд нь 2017 оны Улсын Баяр Наадмын 5-ын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон бөгөөд үүнд тухайн үед МҮБХ-ыг удирдаж байсан болоод баяр наадам зохион байгуулж байсан ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс ямар ч хариуцлага тооцоогүй, хамтран оролцсон байдал нь Монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөний тод жишээ юм” гэжээ.
Түүний найраа хийн, хуруу гараараа үнэ ханшаа тохирч буй бичлэгийг хүргэж байна.
Түүнчлэн “Баяр Наадмыг Зохион байгуулах комисст УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс жил бүр орж баяр наадмыг будлиантуулж, ашиг олдог байдал хэрээс хэтэрсэн. Хамгийн сүүлд 2016 оны Улсын Баяр Наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгс, 2017 оны Улсын Баяр Наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын аварга Ч.Санжаадамба нарын барилдааныг ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлт явуулж баяр наадмыг будлиантуулсан” гэжээ.
Барилдааны бичлэгүүдийг хүргэж байна.
Хүсэлтийнхээ төгсгөлд “УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш Адъяасүрэнхүүгийн хүргэн Ц.Магалжав гэгчид 7 даваагүй байхад Улсын Заан цол олгосон. Ийнхүү цол олгохдоо “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ улсын гарьд Д.Рагчааг допинг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргуулж хүргэндээ заан цол хууль зөрчин авч өгсөн” хэмэн дурджээ. Улмаар хууль зөрчин цол авсан Аварга Дээд Сургуулийн багшийн хүргэн Ц.Магалжавын улсын заан цолыг хурааж, жил бүл Улсын Баяр Наадмыг будиантуулж ашиг олдог УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарыг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын гишүүнээс хасч, зориудаар унаж өгөх бизнес хийж байгаа Улсын арслан, Хэнтий аймгийн бөх Э.Оюунболдод хариуцлага тооцож өгнө үү гэжээ.
Ингээд Ерөнхийлөгчид хандсан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
