Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Үүнд,
Салбарын бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдад:
- Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдсон төрийн үйл ажиллагааны шударга ёсны үндсэн зарчим, ардчилсан ёсны үндсэн зарчим, хууль дээдлэх үндсэн зарчим болон Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албаны ард түмэндээ үйлчлэх зарчмыг бүх төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон, эх орон, ард түмнийхээ сонирхлыг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон албан тушаалын бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэх
- Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэг үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал, урамшуулал авах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ ашиглах зэрэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх
- Төрийн аливаа үйлчилгээг хүргэхдээ хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр тэгш шударга хандан иргэд, үйлчлүүлэгч хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хүндэтгэлтэй харьцаж тэдний илтгэл, хүндэтгэлийг хүлээх
Салбарын хувийн хэвшлийн байгууллагуудад:
- Монгол Улсын эдийн засагт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувийн хэвшлийнхний гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэдий ч түүний хөгжилд олон саад бэрхшээлүүд тулгарч байгаагийн нэг нь авлига, хүнд суртал болж байгаа билээ. Улс орны эдийн засгийн хөгжил, бизнесийн өсөлт хөгжил, ард түмний сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байгаа энэхүү хүчин зүйлийг арилгахад төрийн болон бизнесийн байгууллагууд хуулийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэж, бизнесийн ёс зүйтэй байж, зөвхөн өөрийн ашгийн төлөө бус нийтийн, нийгмийн эрх ашгийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллах
- Төрийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулахдаа хууль, журмын дагуу асуудлаа тавьж, хуулийн дагуу хариугаа авдаг байх
- Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, санаатай хүндрэл, чирэгдэл учруулж байгаа төрийн албан хаагчийн талаар нээлттэй мэдээлж авлига, хээл хахуулийг дор бүр нь таслан зогсоож, авлигын эсрэг бүх талаар хамтран ажиллахыг уриалж байна.
Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргэж буй “Авлига, ашиг сонирхлын эсрэг” соён гэгээрүүлэх цуврал видео танилцуулгыг хүлээн авч үзнэ үү.
Авлигагүй хөгжлийн замаар хамтдаа урагшилья.

Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон”
Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насыг аварчээ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
