Ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим сургалтын нээлтийн арга хэмжээ 2019 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Түгээмэл хайрын хүрээлэн” сургалтын төвд боллоо.
Сургалтанд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо, арьс шир, гутал, текстил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Сургалтыг анхны тусламжийн мастер багш, хүний их эмч Б.Гантулга удирдан явуулсан бөгөөд нийт 35 хүн сургалтанд хамрагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалт нь тухайн салбарын онцлогоос хамаарч 8 модулиас сонгон суралцах боломжтой. Үүнд
- M1. Анхны тусламжийн хайрцаг.
- М2. Зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх.
- М3. Түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэх.
- М4. Химийн ослын үед анхны тусламж үзүүлэх.
- М5. Битүү бэртэх үед анхны тусламж үзүүлэх.
- М6. Нүд гэмтэх үед анхны тусламж үзүүлэх.
- М7. Цус алдалтын үед анхны тусламж үзүүлэх.
- М8. Цахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх.
Цахим хичээлийг сонирхсон хүмүүс интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж, судлах боломжтой аж.
Монгол улсад зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, үйлдвэрийн нөхцөлд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийн хохирлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойгоос гадна ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм. Энэхүү цахим хичээл анх удаа монгол хэл дээр явагдаж байгаагаараа онцлог юм.
“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” холимог сургалтыг нэвтрүүлснээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн нийслэл болон орон нутгийн Дунд шатны улаан загалмайн хороод тухайн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудад цахим болон танхимын дадлага хичээлийг хослуулан явуулах боломж бүрдэж байна. Эдгээр модулиудыг эзэмшсэнээр ажлын байранд аливаа осол гэмтэлд хүргэж болох, аюулгүй байдлын эрсдэлийг таньж, гэмтэж бэртсэн хүнд анхны тусламж үзүүлж чадах чадвартай болох юм.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
