1982 он. “15 настай сурагч Т.Ариунаа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд “16 нас” дуугаараа түрүүллээ…”. Одоогоос 37 жилийн өмнөх энэ мэдээ тухайн үед багагүй дуулиан тарьж байсан биз ээ. Үнэхээр ч Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн дуулсан “16 нас” дууг мэдэхгүй хүн ховор. Хүүхэд насны дурсамж сэдрээх энэ дуу олон жилийн дараа сошиал ертөнцөд дахин хит болж байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн бямба гарагт фэйсбүүк дэх Т.Ариунаа/T.Ariunaa хэмээх албан ёсны хаягтаа дээрх дууг байршуулсан даруйд сошиал хэрэглэгчид мянга мянгаараа үзэж, өдгөө нийт үзэгчийн тоо 230 мянга хол давжээ.
“Амьдралын минь алтан босго 16 нас минь
Азтайхан, баяртайхан 16 хавар минь
Эх орныхоо эзэд
Иргэний паспорт авна аа гээд
Хүлээж ядан чамтай золголоо
Хүсч мөрөөдсөөр чамтай учирлаа…” хэмээн цангинасан хоолойгоор дуулж явсан дуучин Т.Ариунаа “Л.Галмандах багшийн маань ая, С.Надмидын үг “16 нас” дууг би 1983 онд Монголын радиогийн Алтан фондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник, технологитой харьцуулахын аргагүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад л дуулах болдог байсан. Л.Галмандах багш бид хэд үүр цайтал ажиллаж, дуугаа бичүүлсэн дээ. Нэг зүйлийг онцлоход, энэ дуунд өгүүлсэнчлэн 16 нас хүрсэн хүүхэд бүрт иргэний паспортыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж “Эх орныхоо эзэн нь чи шүү” гэдэг ухамсрыг төлөвшүүлдэг байсан. Миний хувьд, “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирдэг байсан чин сэтгэлийн үгстэй захидлууд надад маш их урам зориг хайрладаг байсныг эргэн дурсахад сайхан байна” гэж ярилаа. Ард түмний дунд хит болсон олон дууг дуулсан дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл ticket.mn, shoppy.mn сайтаас захиалах боломжтой аж.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
