Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан “Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” гэв.
Энэ үеэр Хотын захирагч дэлгүүрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн, хувиараа бизнес эрхлэгч Б.Дансрангийнхаар орж сайжруулсан түлшний хэрэглээний талаар санал бодлыг нь сонсож, санал бодлоо солилцлоо. Б.Дансрангийнх өнгөрсөн хавраас сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд түлшний илчлэг чанар, хөө тортоггүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Тэрбээр утааг бууруулах талаар авсан арга хэмжээний нэг нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал бөгөөд энэ нь ихээхэн хэмнэлттэй байгааг дуулгаад, цахилгааны төлбөрийг тэглэсэн шөнийн цагт цахилгаан халаалтаа залгаж, дулаанаа шийдвэрлэдэг тухайгаа Хотын захирагчид танилцууллаа. Иргэн Б.Дансран “Урт намар болж хүйтрээгүй үед утаа гарахгүй байна гэж бодож байсан. Харин одоо хүйтэрсэн ч утаа байхгүй байгаа нь сайжруулсан түлшний том үр дүн гэж харж байна. Манай энэ хавиар орой өглөө хүн гадаа удаан байхын аргагүй утаатай байдаг байсан” гэв.
Хотын Захирагч С.Амарсайхан иргэн Б.Дансрангийнд зочлоод, тэндээсээ гарч Чингэлтэй Зүрх уул орчимын буюу тус дүүрийн 17 дугаар хороонд байрлах Сайжруулсан түлшний түлшний борлуулалтын нэгдсэн цэгээр орлоо.

Тус цэгт түлшний түгээлт өдөр бүр хангалттай ирдэг бөгөөд иргэдийн хувьд олноор нь авах хүсэлттэй байдагч тэдний хүссэн хэмжээгээр өгч чаддаггүй, үүнээс болж иргэд бухимдаж загнадаг тухай борлуулагч бүсгүй Хотын захирагчид уламжилсан юм. Тэрбээр иргэд сайжруулсан түлш авахдаа картаар уншуулж, мөнгөөрөө худалдан авч хэвшсэн тухай өгүүллээ. Хотын захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний борлуулагч бүсгүйтэй ярилцаж, санал бодлыг нь сонсоод “Өвлийн хүйтнийг үл хайхран, өөрийн гэсэн ажилтай болохын тулд ажлыг гололгүй хөдөлмөрлөж, нийслэл хотоо агаарын бохирдлоос сэргийлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж, залуу хүний эрч хүч, итгэл сэтгэлээр бусад олон залууст үлгэр дуурайлал болж байгаад талархаж, борлуулагч бүсгүйд амжилт хүслээ” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
