Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ
Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.
АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:
1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.
Товч мэдээ
– “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо.
– Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов.
– Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
– Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон явуулж, дүнг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
– Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад хариуцлага тооцох болов.
– Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явуулсан байна. Улсын хэмжээнд археологийн олдвор долоон хувь, байгалийн түүхийн үзмэр 13, угсаатны зүйн үзмэр 16 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Цаашид эд өлгийн зүйлсээр баяжуулах, үндэсний хэмжээний археологийн судалгааны багийг дэмжих, үзмэр худалдан авах санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзлээ.
– “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг батлав. Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Жагсаалтад 182 дурсгал багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр улаан луу өдөр
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар
Галын тархалтыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвш
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүү
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
