2020.11.02-05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1260 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 999 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –12
– Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.11.02-ны өдөр 20.20 цагийн орчимд Архангай аймаг Хашаат сум Цагаан хад багийн нутаг “Цэнд” гэх газар /сумын төвөөс хойш 2 км/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 49 настай, эрэгтэй Д-н амь хохирсон.
2020.11.05-ны өдрийн 12:15 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд Nordbenz маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай, эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь хохирсон.
2020.11.05-ны өдрийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон.
2020.11.05-ны 18.32 цагийн орчим Хөвсгөл аймаг Жаргалант сум 2 дугаар баг “Хуурай ам” гэх газар /аймгийн төвөөс урагш 6км/-т шороон замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй, Н-н амь нас хохирсон
2020.11.05-ны 16.33 цагийн орчимд ЧД-н 14 дүгээр хороо Цахир ам хүнсний дэлгүүрийн хойд замд Volkswagen Polo маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 68 настай, эмэгтэй Э-г дайрч амь насыг хохироосон.
2020.11.06-ны 01.10 цагийн орчим Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум 6-р баг “Бөөр” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 70км/-т шороон замд Nissan Presea маркийн Д жолоочтой автомашин онхолдож, жолооч, 61 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.
Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 413 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
