ДАЛХААГИЙН НОРОВ
(1951-2020)
Монгол Улсын Төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норов 2020.12. 03-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Д.Норов нь 1951 онд Говь – Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1961 онд бага сургууль төгсөөд нутагтаа малчин, уурын зуухны галчаар ажиллаж байгаад 1967 оноос АУДуС -д суралцан хүний бага эмч болж, Шарга, Тонхил сумдад хүний эмч, Говь-Алтай аймаг дахь АУДуС-д багшаар ажиллажээ. 1983 онд МУИС-ийг төгсч, тус сургуулийн уран зохиолын танхимд жил багшилж, 1990 оноос МЗЭ-ийн Хороо, 1995 оноос Монголын Үндэсний телевизэд ажиллажээ.
Уран бүтээлчийн замналаа 1975 оноос эхэлж, “Өнийн цэнхэр уулс” /1980/, “Уулсынхны туужис” /1983/, “Цэцгийн гурван сар” /1987/, “Хөх сайрын чулуу” /1989/, “Алтан богдын шил” роман I дэвтэр /1990/, “Уулын хөх сүүдэр” роман /1990/, ‘Yхлийн тухай өгүүллэгүүд” /1995/, “Yхэл хүлээх газар” /1999/, “Хүйтэн цуст” /2000/, “Хөх туужис” /2001/, “Хөхөөрөө хатсан өвс” /2007/ бүтээлүүдээ хэвлүүлжээ. Мөн “Эцсийн тушаал” тележүжиг /1991/,”Өгөө аваа” /1991/, “Их хатан'” /2000/, “Yнэ цэнэ” драмын жүжиг /1992/ бичжээ. “Хөх туужис “ /2003/, “Хөх тавилан“ /2004/, “ Яг 17” /2011/ туужийн ном, “Босго тотго” түүхэн роман хэвлүүлсэн. Түүний “Үхэл хүлээх газар” өгүүллэгээр “Хүлээх газар”, “Мөнхийн дуудлага” туужаар “Зүрхэнд шивнэсэн үг”, “Паанаг” өгүүллэгээр “Ноён солиот”, Хүйтэн цуст” туужаар “Хүйтэн цуст”, “Уулын хөх сүүдэр” романаар “Уулын хөх сүүдэр” уран сайхны кино тус тус бүтээгджээ. Мөн “Босго тотго” уран сайхны кино нь залуу үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгоход үнэ цэнтэй бүтээл болсон юм.
Д.Норов нь “Тэжээвэр“, “Орлогч”, “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Хөх тавилан” туужууд туурвисны төлөө 2005 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртжээ. Тэрбээр хүний дотоод сэтгэлийг төнхсөн нягт бичлэг, сэтгэлзүйн эрс тэс ялгарал, хүүрнэлийн баялаг чанараараа уншигчдад хүчтэй нөлөөлдөг онцгой авьяастай уран бүтээлч байв.
Монгол улсын Төрийн соёрхолт, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Норов нь орчин үеийн Монголын уран зохиолын тод төлөөлөл төдийгүй залуу халаагаа бэлтгэх үйлсэд сэтгэл зүтгэлээ өгсөн багш, телевизийн сэтгүүл зүйд өөрийн гэсэн орон зайтай том уран бүтээлч байлаа. Талийгаачийн эгэл даруу, хөдөлмөрч, бүтээлч, үлгэрлэн манлайлагч зан чанарыг бид үүрд дурсан хүндэтгэх болно.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” СОНИН
“ЦОГ” СЭТГҮҮЛ

Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
