2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хамт олон оршин суугч хэрэглэгчийг цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах үйл ажиллагаандаа Олон улсын усны байгууллага AquaRating-ээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж сертификат гардан авлаа.
Тус байгууллагаас ОСНААУГ-ын 2017, 2018, 2019 онуудад 1956 орон сууцны байранд цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаанд аудит хийж олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус үнэлгээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Олон улсын усны байгууллагын холбоонд 140 гаруй орон гишүүнчлэлтэй байдаг. Тус байгууллагаас хийсэн аудитын шалгалтад 100 гаруй байгууллага тэнцэж сертификатаа гардан авсан байна. Эдгээр 100 гаруй улсын нэгээр Монгол Улсад Улаанбаатар хотын ОСНААУГ болон УСУГ нэрлэгдэх боллоо.

AQUARATING үнэлгээ нь сүүлийн жилүүдэд ус хангамж, ариутгах татуургын салбарт хэрэглэгдэж байгаа бөгөөд ялангуяа томоохон хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэхэд АНУ-ын Мянганы сорилтын сан (МСС), банкнуудын заавал тавигдах нөхцөлийн нэг болсон байна. 2019 оны 11 дүгээр сард Манила хотноо зохион байгуулагдсан “Усны салбарын санхүүжилт” зөвлөлдөх уулзалтад мөн AQUARATING-ийн талаар авч хэлэлцэн санхүүжилтийн чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
AQUARATING үнэлгээг хийж сургалтад инженер техникийн ажилтнууд, эдийн засагч нар амжилттай оролцож сертификат гардан авч 2019 оны 6-р сараас эхлэн AQUARATING үнэлгээг хийж эхэлсэн бөгөөд 2019 оны 11-р сард өөрийгөө үнэлэх, дотоод аудитын шат амжилттай явагдаж, хөндлөнгийн аудитын үнэлгээг амжилттай хийж дууссан.
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр:
Манай байгууллага олон улсын усны байгууллага AquaRating-ээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж сертификат гардан авлаа. Тус шалгалтын үнэлгээгээр ОСНААУГ-ын үйл ажиллагааг 2024 он хүртэл олон улсын стандартад нийцсэн хэмээн гарсан. AQUARATING үнэлгээг энгийнээр олон улсын аудитын үйл явц гэж хэлж болох бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажлыг олон улсын стандартад нийцэж байгаа эсэх, үйл ажиллагааны аль чиглэлд илүү анхаарал хандуулах шаардлагатайг тодорхойлсон юм. Ингэснээр цэвэр ус хангамж, хүртээмж, чанарыг хариуцсан байгууллагын үйл ажиллагаа сайжирч, хэвийн ажиллах боломж бүрдэх, ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт, өндөр үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажлын эхлэл тавигдаж байна. ОСНААУГ -ын 1626 ажилчин алба хаагчид хоногийн 24 цагийн турш нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хамт олондоо халуун баяр хүргэе.


АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
