Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид ажиллаж байгаа билээ.

Завьт болон хөдөлгөөнт эргүүлээр нийслэлийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн Удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас давхардсан тоогоор нийт 2000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг 90000 орчим иргэнд хүргэж ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд аврагчид гол усанд осолдох эрсдэлд орсон 51 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг ханган өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
