Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх, шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн захиалгаар 2023-2024 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн магистрантур, адьюнктур, бакалаврт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:
- Орос хэлний мэдлэгтэй;
- Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
- Ял шийтгэлгүй;
- 17-25 хүртэл насны иргэн, сонсогч
- 28 хүртэлх насны алба хаагч
Бакалаврт /бэлтгэл/ тавигдах шаардлага:
- Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
- Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
- Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
- Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсч байгаа эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4-өөс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
Магистрантурт тавигдах шаардлага:
- Бакалаврын боловсролтой, захиалагч байгууллагад мэргэжлээрээ ахлах мэргэжилтэн, түүнээс дээш зэрэглэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
- Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Эрүүл мэндийн хувьд архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
Адъюнкурт тавигдах шаардлага:
- Магистрын боловсролтой, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
- Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;
- Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;
- Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Эрүүл мэндийн хувьд архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
- Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
- Бүртгэлийн хураамж 60.000/бэлэн/ төгрөг.
Бүртгэл:
Бүртгүүлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад /Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх, шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль/ бүртгүүлнэ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
