МЗЭ-ийн шагналт, зохиолч яруу найрагч С. Эрдэнэчимэг “Дэндүү гэгээн хайр”, “Хөлчүү цагийн хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ”, “Газрын тамга” зэрэг шүлэг яруу найргийн ном, “Дурлал шиг бүсгүй”,Ангир сүүн ээжий” Зүүд ижилсэх хань, “Зүйрлэх аргагүй нутаг”, “Ариун эх орон”, “Тахилын гурван шүтээн” зэрэг 20 гаруй дууны шүлэг, “Амьдралын дараачийн учрал”,Тэнгэр уулын монгол цэрэг” уран сайхны роман, “Ил хаан Хүлэгү”, “Ил хаан Өлзийт”түүхэн роман зэрэг уншигч түмний амтархан унших дуртай утга уянгын олон сайхан үнэ цэнэтэй бүтээл туурвиж, Ж. Хейерийн “Вильгельм”түүхэн роман, Луйза Хейгийн “Амьдрал ба гайхамшиг”, сэтгэл зүйн романыг орчуулсан авьяаслаг эрхэмсэг,эгэлхэн гэгэлхэн нэгэн билээ.
Найрагч бүсгүй эдгээр урт удаан настай бүтээлийнхээ ихэнх санааг Ази Европын орнуудаар аялж явахдаа эрэл хайгуул хийж олсон гэдэг. Тэрбээр түүх шашин, философи сонирхдог төдийгүй спортоор хичээллэж байгаль дэлхий, хүйн холбоог эрхэмд үздэг өвөрмөц сэтгэхүйтэй нэгэн юм. Тиймээс уран бүтээл, түүх шашин, хувь хүний үзэл бодол гээд олон сэдвээр өрнөсөн энэхүү ярилцлага уншигч танд нэгийг бодогдуулж, гэрэл гэгээ нэмнэ гэдэгт итгэнэм.
– Ном бүтээл гэдэг хэдэн шөнө нойргүй хонож, хэдэн жил дотор сэтгэлдээ бясалгаж явсны эцэст амилдаг. Тийм учраас эмэгтэй уран бүтээлч байх зарим үед амаргүй санагддаг юм?
-Аливаа хүн амьдарч буй нийгмийнхээ нэгээхэн хэсэг нь. Эмэгтэй хүн болж төрсөндөө өөрийгөө азтайд тооцдог. Эрчүүдээс арай “буянтай” олон ажил бүтээх мэнгэнд төрөө юу даа. Нөмөр сүүдэрт нь даруухан алхах бүсгүй хүн “Би”гэдгээ аль хэдийнэ анзаарахаа больж, нирваанд хүрсэн эрчүүдийн олон арван жил тэмцэн байж олсон “Эго”-гүй төлөвт хүрсэн байдаг. Энэ утгаараа бичсэн бүх номондоо сэтгэл гаргасан даа.
– Ингээд таны зарим уран бүтээлийн онцлог, агуулгаас сонирхмоор санагдлаа. Тухайлбал, тэртээх 2008 онд бичиж байсан нэгэн сонирхолтой бүтээл болох “Амьдралын дараачийн учрал”роман?
-Энэ романаа бичнэ гэж олон жил бичнэ гэж бодож явсан. Роман бичих хэцүү, бөөн логик. Гэтэл шүлэг бол хэзээ ч логик байдаггүй, цэвэр онгод. Байгалиас ирдэг энэ сайхан мэдрэмжинд улам ихээр хөглөгддөг. Харин утга агуулгын хувьд би буддын шашинтан. Сургаал ёсоо хүн тоймгүй олон удаа төрдөг. Буян хийвэл төрөл дээшилнэ, нүгэл хийвэл доошоо унана гэдэг. Үүнд суурилан түүхэн дээр түшиглээд “ Ухаарал” буюу гэгээрэлд хүрч буй монгол хүний тухай бичсэн. Романаа бичихийн тулд Энэтхэг, Түвд буриад орж, бурхад төрдөг нутагт, төрүүлсэн ард түмнийг нь өөрийн нүдээр харж, зүрхээрээ мэдэрсэн.
-Тэндээс өвөрлөж ирсэн сонин хачин, сайхан түүхүүд романд бүхэлдээ туссан байх нээ?
– Энэ газраас монгол нутгаа ямар сайхан орон болохыг, монгол хүн ямар гайхамшигтай болохыг мэдэрсэн. Загас далайдаа байхдаа хэр зэрэг том, гүн баян далайд амьдарч байгаагаа эрэг дээр нь гарч харддаггүй шиг хүн ардаа мэддэггүй. Европын баян орноор орж гарч явахдаа мөн энэ бүхнийг ажигласан. Монгол хүн, монгол үндэстэн онцгой, маш их энерги эрч хүчтэй. Монгол хүнийг баяжих донгоос нь салгаад зөв тийш нь залчихвал бидэн шиг гэгээлэг, цэцэн билэгтэй ард түмэн ховор.
-Бүтээлүүдээс тань харахад та их үндсэрхэг үзэлтэй хүн. Энэ тухайд?
-Эр хүнд “Би” байдаг бол эмэгтэй хүнд манайх, минийх” гэсэн уяас бий. Миний эх орон, манай нутаг гэх зэргээр явцуурах нь ч энүүхэнд. Дэлхий ертөнц ухаарч, сэхээрч байгаа энэ үед Будда, Есүс, Мухаммед, Лаозын мэдэрсэн “одоо”цагт нь амьдарч үзэхээр өөрөө өөртэйгээ үзэлцэж байна. Гэвч өнгөрсөн түүх рүүгээ байн байн өнгийж, урагшаа уулыг нурааж, усыг ширгээж, эх орныг минь онгичож байгаа сохор хүмүүс рүү харах бүрд уур хүрдэг. Энэ бүхнийг хараагүй юм шиг эсвэл зуун мод тайрч, мянган мод суулгалаа гэж өөртөө худлаа хэлж, эсвэл гол мөрөн, горхи булгийг ширгээгүй ундраасан гэж зүүдлэх л үлдлээ.
-Дэлгэр зунтай хамт аялал зугаалгын цаг ирж байна. Онцлон асуухад таныг аялах явцдаа уран бүтээлийнхээ санааг олдог гэж эртнээс сонсч байлаа?
-Аялах дуртай хүний хувьд залуу байхаасаа олон орноор аялсан. Эхлээд зорилгогүй аялдаг байсан бол сүүлийн үед мэргэжлийнхээ хүрээнд монголынхоо түүхийг сонирхож явдаг болоод байгаа. Үүний нэг жишээ дөрвөн жилийн өмнө Дундад азиар аялсан явдал юм. Явахынхаа өмнө судалж байсан зүйлүүдээ сэргээж уншсан учраас хөтлөгч буюу дээдэстэй нь тухайн улсын үүх түүхийнх нь талаар маш сайн ойлголцож чадсан. Ялангуяа би монгол хүн, манай монголын дундад зууны үеийн түүх танай түүхтэй маш холбоотой гэж хэлснийг минь ихэд үнэлж билээ. Тэд үсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед маш олон баримтуудыг биднээс илүү мэддэг юм байна лээ. Энэ дундаас Узбек орон түүхийнхээ дурсгалыг маш сайн хадгалж үлдсэн нь их таалагдсан. Тийм учраас цаашдаа бид үүх түүхээ уламжлал болгон хадгалж явах нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм байна гэдгийг эндээс олж мэдсэн. Биднийг энгийн ард түмэн нь сайхан хүлээж аваад өөрсдийнхөө дурсамжуудыг ярьж сэтгэгдлээ хуваалцсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсон доо. Мөн сүүлийн үед дотоодын аялалуудыг сонирхдог болж Баян-өлгий аймагт орших Алтай таван богдоор аялаад ирсэн. Энэ нь Хятадтай хиллэдэг. Маш үзэсгэлэнтэй, ялангуяа зуны улиралд сэтгэл сэргээж, хийморь бадраадаг учраас хүмүүс их зорьж очдог юм билээ. Европоос олон жуулчид, мөн Америкиас дугуйчид явж байхтай таарсан.
-Цаашдын аяллын төлөөвлөгөөг тань сонирхвол?
– Чингис хааны ач хүү Хүлэгү хааны байгуулсан Ил хаадын нутгаар аялах мөрөөдөлтэй. Ил хөан Хүлэгү, Ил хаан Өлзийт гэсэн хоёр түүхэн роман бичсэн. Өлзийт хааны бунхан дэлхийн соёлын өвд ( Юнеско ) бүртгэн авсан байдаг. Судрын чуулганыг Өлзийт хааны ах Газан ( Хасан ч гэдэг) санаачилж Өлзийт хаан бүтээлгэж гардан авсан. Рашид-ад-дины бүтээл, монгол эрдэмтэн Болд чинсан болон бусад монгол түүхчид бичгийн хүмүүсийн гар бие оролцон бүтээсэн энэ судрыг хүлээн авсан болон Өлзийт хааны үед номын сан байсан энэ суварга шүтээнд очих мөрөөдөлтэй. Бурхан багшийн гэгээрсэн Лүмбинид, ариун энергийн цөм гэгддэг Кайлас уулын хормойд нь ч болтугай очих юмсан гэсэн бодолтой. Аялах бүрд ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, өөрийгөө ямар улс оронд хэрхэн яаж амьдарч байгаагаа бусадтай харьцуулж үзэх боломж ирдэг юм. Тодруулбал, оюун санааг минь тэлж, нүд баясч,сэтгэл сэргэдэг гэсэн үг. Энэ мэтээр олон газраар явах мөрөөдөл маань хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэдэг.
– Аялал уран бүтээл хоёрын ялгаатай ба нэгдмэл чанарын талаар таны бодол юу байдаг бол ?
-Дэлхий ертөнц гэдэг бол нэг бүтэн ном. Аялал гэдэг нь тэр номны хэсгээс уншиж байгаа хэлбэр хэмээснийг санаж байна. Сүүлийн үед монголчууд бидний ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт орж орон гүрэн бүрийн байгалийн гайхамшиг , хүн төрөлхтний бүтээсэн санаанд багташгүй соёл бүтээн байгуулалтыг мянга сонсохоор нэг үз хэмээдгийн дагуу үзэж их аялдаг болжээ. Аялалын минь онцлог бол түүхэн жимээр явах дуртай. Дэлхийн түүхэнд оруулсан өвөг дээдсийн минь хувь нэмэр хэчнээн гүн гүнзгий, утга учиртай өөрчлөн байгуулсан шинж чанартай эерэг өөдрөг гэдгийг алхам тутамдаа мэдрэх бол миний хамгийн их таашаал авдаг тэр хэсэг. Тэр үед би өөрийгөө ямар өчүүхэн, өвөг дээдэс минь ямар их агуу болохыг мэдэрч байлаа. Тийм учраас урлагийн цуутай нийслэл Парист олон жилийн өмнө очсон. Орно дорно өмнө хойт нутгийн бүх гайхамшиг цугласан Луврын музей бол нэг ороод гарахад даанч чамлалтай, ерөнхийдөө л атаархал байсныг тодхон санаж байна.
-Та байсхийгээд л томоохон түүхэн роман бичдэг. Ер нь нэг уран бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?
-Шүлэг яруу найргийн хувьд төдийд өдийд гэсэн хугацаа байдаггүй орж ирсэн үед нь л бичдэг. Романы хувьд тухайлбал, “Ил хаан хүлэгү” романаа 16 жил бодож байж бичсэн дээ.
-Таны уран бүтээлээсээ авдаг эрч хүч, сэтгэл ханамж гэвэл?
-Хүний амьдралд олон сайхан зүйл тохиолддог. Энэ дундаас хийе гэж бодож байсан бүтээлийнхээ ард гарсны дараа үнэхээр сайхан мэдрэмж төрж, эрч хүч,урам зоригийг нэгэн зэрэг авдаг даа. Цаашдаа түүхээс сэдэвлэж, баримтаар баталгаажуулсан түүхэн романууд бичих төлөвлөгөөтэйй байгаа. Түүх, газар зүйн багш хүний хувьд залуугаасаа түүх сонирхож, уншиж, судалж, сүүлдээ улам гүнзгийрэх хандлагатай болсон нь бага ч атугай миний амжилт юм уу даа.
-Тэгвэл гэгээрэл танд ойрхон санагддаг уу?
-Дэлхий дээр олон хүн гэгээрэлд хүрсээр байгаа. Тэр дундаа монголчууд бид хичээх шаардлагатай. Ухамсар цэцэглэсэн газар сайн сайхан дэлгэрдэг жамтай. Шашин бодит байдал, хийсвэрлэл хоёрыг холбодог гүүр. Амьдрал дээр шашныг сүм хийд лам нар төлөөлдөг. Гэтэл жинхэнээсээ ухаарч сэхээрсэн хүмүүсээр дутсан өнөөгийн сүм хийдүүд нийгэмд нэмэр болохоос илүү нэрмээс болж байна. Жинхэнэ үнэнийг, жинхэнэ утга учир, ёсыг сахиж чадахгүй байж яаж тэд бусдын оюун санааг удирдаж, бурхан шашны зан үйлд хүн ардаа хөтөлж чадах юм бэ.
-Бурхан хайрын тухай таны ойлголт?
-Өмнө нь бурхан гэж биднээс тусдаа, дээд тэнгэрт энэрэнгүй олон дүрийг агуулж, уйлсан хүний нулимсыг арчиж, гуйсан хүний хүслийг биелүүлдэг гэж ойлгодог байлаа. Харин одоогийнхоор хүн, энерги. Энерги учраас үүсдэггүй, устдаггүй. Сансраас сайн муу энергийн алийг нь дамжуулах вэ гэдэг нь тухайн хүний хэлж буй үг, бодож буй бодол, хийж буй үйлдлээс хамаардаг юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл бурхан болох, буг болох нь биднээс шалтгаалах зүйл.
-Уран бүтээлчид их нээлттэй нөхөрсөг,сониуч хүмүүс байдаг шүү дээ . Иймд та амьдралын найз нөхөд, дайсны тухай бодолтой явдаг вэ?
-Ганцаараа ирээд, ганцаараа буцдаг нь хорвоогийн жам. Есүс “ чиний нэг хацрыг алгадвал нөгөө хацраа тавьж өг” гэж сургасан ч бий. Амьдралын урт замд зүйл бүрийн хүмүүстэй найзалж, нөхөрлөж,итгэж итгүүлж явлаа. Харин “мод шиг” үнэнч хүнтэй таарч байсангүй. Өгсөхөд дагаж ургаад, уруудахад минь өшиглөөд, мөнгөгүй бол дуу нь гардаггүй хүн ч олон. Нөхөр, дайсан хоёр хоёулаа чиний багш гэхээр уур хүрдэг байж билээ.“Найзалж явсан найз шигээ, дайсагнаж яваа дайсан шигээ байж үл болно” гэсэн сургаал байсан юм билээ.
– Харин та “мод” шиг байж чадсан болов уу?
– Би чадсан. Учир нь мод ургадгаараа ургаж, навч шилмүүсээрээ гоёно. Харин алт эрдэнэс, алмазыг модонд зүүвэл ёолк шиг харагдана. Урвахгүй, шарвахгүй, шунахгүй байж чадах уу гээд ….. амьдрал надаас олон шалгалт авсан ч шалгалт бүрийг сайн дүнтэй өгч тухайн үедээ өвлийн өвгөнөөс бэлэг авч байлаа. Амьдрал ийм сонирхолтой баялаг зүйл дээ.
– Ингэхэд амьдралыг хүмүүс өөр өөрийнхөөрөө таньж, тайлбарлах нь бий. Таны хувьд ?
– Амьдрал бол сургууль. Ингэж үл болно гэсэн төлбөртэй жүжгүүд. Хамгийн харамсалтай нь “ амьдрал” жүжиг”-ийн 90 хувь нь үл болно гэсэн хаягтай байдаг. Өөрийнхөө тухайд гэвэл эх орноо хайрладаг, өвөг дээдсээ шүтдэг үр хүүхэддээ бүхнээ зориулдаг жирийн нэгэн монгол эмэгтэй. Харин мөрөөдөл бол өндөрөө өндөр.
– Таны шүлгүүдэд ямар сэдвүүд зонхилдог вэ?
– Шүлгийг нэг хайрцганд биш янз бүрээр бичих ёстой. Гэвч сүүлийн үед ихэвчлэн түүхийн болон эх орны сэдвээр бичдэг болоод байгаа.
Ингээд түүний зарим шүлгээс толилуулъя.
Бурхан Халдун уул мину
Бургас мөчир нь салхинд найгадаг
Бурхан Халдун уул минь
Үүл хүртэл эмээж сэмээрхэн нүүдэг
Үүрдийн буян Монгол уул минь
Цагаан цасан бургилж хийсдэг
Сарьдаг орой нь зүмбэрлэдэг
Нар хүртэл эргэхдээ яардаг
Насны шүтээн бидний хайрхан минь
Цэцэг навч нь өнгөөр алагладаг
Цэнхэр хангайн дунайрт уул минь
Цэцэн мэргэд баатар хаад тоглож гүйдэг
Цэрэг эрс дуулж өсдөг ханан уул минь
Эрин цагийн монголыг минь
Энх байлгаарай тандаа даатгая
Ороо бусгаа олон болжээ хайрхан минь
Орон гэрээ бүтэн хамгаалаарай та минь
– Сайхан шүлэг байна. Та Завхан нутгийн хүн. Тиймээс танд төрж өссөн нутаг орны тухай шүлэг гэвэл олон байгаа даа. Тухайлбал, Отгонтэнгэр хайрхан гээд л…?
– Байлгүй яахав.
Бадар хундага
Үүлсийн царай тольдсон
Уулын нуур Бадархундага
Үүрийн цолмонг угаасан
Үнэхээр тунгалаг Бадархундага
Очирваань бурханыг ундаалсан
Олон мэргэдийн Бадархундага
Онхи цэнхэр хангайд мэлтийсэн
Оргилын рашаан Бадархундага
Хангайн сүрлэгээс ундарсан
Хатан ээжий Бадархундага
Халх монголыг тольдсон
Харз мэлмэрээн Бадархундага
Отгонтэнгэр хайрханы энгэрээс
Орчлонг ариусгасан Бадархундага
Одод шаагих ариун тэнгэрийн амь
Охь дарс монголын Бадархундага
Учрал
Түүнтэй учрахыг би яасан их хүснэ вэ
Тэр бол гэрэл цацраг өөр хэн ч биш
Тэнгэрээс ирдэг долгисол долгион
Тэр тэр болохоос хэн нэгэн хүн биш
Түүнтэй нэгдэхийг би ямар ихээр хүснэ вэ
Түүний час халуун тэвэрт тас тэврүүлхийг
Нэвчсэн нэгдмэл ороомог болохыг
Нэр ус үгүй нэл шаргалаар гэрэлтэхийг
Хоосон зовлон хоолой зүрх хутгалж
Ховдог мангасууд тархийг минь идэхийг
Намайг дандаа хуурч өгөөшөө болгон
Нартын доор хараагүй тэмтрүүлснийг
Тэр үед энэ хар дурсамж огт үгүй болж
Тэнгэр нарны тухай гиюүрхээ больж
Өөрөө нар өөрөө өөдрөг тэнгэр болоод
Өнөө хэдийг өрөвдсөн шигээ ниснэ дээ
Цэрэг
Өвөлжөө зуслан дамжсан өнө мөнхийн монголд
Өрхөн гэгээвчтэй жирийн нэгэн гэрийн хойморт
Өөхөн сүүл хөхөж торнисон алдрай хүүгийн ирээдүй
Өмнийн хэрмийг бариулсан хөх цэрэг болж торнисон
Монгол эхийн цагаан сүүгээр эрүүл чийрэг бойжиж
Молор эрдэнийн нуруун дээр балчир насаа үдэж
Хуучис домгийн баатар ихсийн түүхээр амьсгалж
Хууль журмын андтай мөр зэрэгцэн өндийсөн
Хөх монголын хөх цэрэг домог хуучаас төрсөн билээ
Хөх монголын хөх цэрэг бурууг өшилж өссөн билээ
Хөх монголын хөх цэрэг хуулийг сахиж хулгайг адласан
Хөх монголын хөх цэрэг Чингис баатрын амь нь билээ
Д.Цог

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
