Хилари хар салхины нөлөөгөөр үүсэх байгалийн гамшгаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өчигдөр газар хөдөлсөн байна. Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Газар хөдлөлтийн төв Ожай хотод байсан. Яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна” гэж ярьсан байна.
Дараа нь хар салхины нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас гудамжууд усанд автаж, цахилгааны шугам эвдэрч сүйджээ. Үүний улмаас тус мужийн 48 мянга гаруй хэрэглэгч, Лос-Анжелас хотын 18 мянга гаруй хэрэглэгч тог цахилгаангүй болсон байна.
Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд их хэмжээний хохирол учрах вий гэсэн айдас намжиж байна.

Мексикийн ойролцоо хар салхи болж хувирсан шуурга хойд зүгийг чиглэж байгаа тул хүн ам ихтэй Өмнөд Калифорнид борооны үүл арилж, тэнгэр цэлмэж байна гэж Үндэсний цаг уурын албанаас нь мэдээлжээ.
“Хилари”-гийн нөлөөгөөр Невада, Юта муж улсууд болон баруун хойд нутагт аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд 4 сая гаруй хүн үерийн аюулд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан сэрэмжлүүлсэн байна.
Цаг уурчид Лас-Вегасаас баруун хойд зүгт орших бүс нутагт даваа гаргийн үдээс хойш үер усны аюул нүүрлэж, гол мөрний дагуу амьдардаг хүмүүсийн амь насанд аюул учирч болзошгүйг анхааруулжээ.

“Калифорничууд засаг захиргааны зөвлөмжийг сонсож, өөрсдийгөө, гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд шаардлагатай бэлэн байдлын арга хэмжээг авч чадлаа” гэж Онцгой байдлын албаны дарга Дин Крисвелл сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
АНУ-ыг дайран өнгөрөхөөс өмнө уг шуурга Мексик дэх Баха Калифорнийн хойгийг дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, үерийн улмаас авто замууд эвдэрч сүйджээ.
2023 оны 8 дугаар сарын 22-ны 11.00 цагийн байдлаар Хилари хар салхи 26 км/цагийн хурдтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бу
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол
