УИХ-ын гишүүн, Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, манай хоёр орон “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд 5 намын төлөөлөлтэй шинэ парламент үйл ажиллагаагаа эхлүүлж, 3 намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэлээ.
Тэрбээр, хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын солилцоо, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүлэг зэрэг бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээлээ.
Бүгд найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Тео, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжиж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг сайжруулах, үр дүнд хүргэхэд хоёр улсын парламентын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.
Мөн тэрээр ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтад Монгол-Сингапурын парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, Л.Энхнасан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
