Эрхэм Парламентын спикерүүд ээ,
Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ,
Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа,
Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа,
Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ.
Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцуудыг мөрдөж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн “10 үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.
Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо.
Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын нэг болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт эрэмбэлэгдэн, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсныг дурдахыг хүсэж байна.
Монгол Улсын үе үеийн парламент нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна нийт иргэдийнхээ иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протоколуудыг соёрхон баталж, Монгол Улс 100 гаруй олон улсын олон талт гэрээ, конвенцод нэгдэн орж, багагүй үүрэг амлалт авчээ.
Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд парламентын эн тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлыг хадгалах, иргэдийнхээ ая тухтай амьдрах боломжтой амгалан тайван нийгмийг бүрдүүлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна.
Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.
Даяаршлын энэ цаг үед нэгэнд нь тохиосон аюул гамшиг, дайн, зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралд ч нөлөөлдөг болсон тул ардчилал, сайн засаглалын бэлгэ тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна.
Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье.
Та бүхний энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье.
Даян дэлхий амар амгалан, улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
