Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр

2026 оны 03-р сарын 11 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai1

Аргын тооллын 3 сарын 11. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 23, өдөр хөх бич, мэнгэ 2 хар, суудал гал, од хонгорцог-17, идэр барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-18:51.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бар, могой, морь, хонь жилттнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх