Хүү минь сонс. Би энэ үгээ чамайг булбарайхан гараа хацар дороо дэрлэн унтаж байхад чинь хэлж байна. Хонгорхон сэвлэг чинь хөлөрсөн духанд чинь наалдчихжээ. Би чиний өрөөнд ганцаар гэтэн орж ирлээ. Хэдхэн хормын өмнө номын санд сонин уншиж суутал гэмших сэтгэл төрөөд ер болдоггүй. Би түмэн буруугаа наминчлан чиний орны өмнө зогсож байна.
Хүү минь, би юу бодож зогсоно вэ. Би өглөө чамд уурлахдаа сургуульдаа явах гэж байхад чинь нүүр гараа олигтойхон угаачихгүй ус хүргэсэн төдий боллоо хэмээн чамайгаа загначихжээ. Гутлаа цэвэрлэсэнгүй гэж зэмлэн салгачаад барьсан юмаа унагааж алдлаа гэж хашгичин зүхсэнсэн. Өглөөний цайн дээр ч чамайг зүгээр байлгаагүй. Цай аяглахдаа асгаж цутган хоолоо яаруу сандруу үмхлэж ,ширээн дээр лаглайн суулаа гэж загнасан. Намайг ажилдаа явахад чи тоглохоор гүйх зуураа гараараа даллан “Аав аа ,баяртай” хэмээн хашгирахад хариуд нь би хөмсөг зангидан “Цэххэн шиг явж сур “гэж зэмлэсэн.
Үдийн хоолны дараа ч бүх зүйл давтагдсан. Гэртээ дөхөж ирэхэд чамайг сөхөрч суугаад тоглож байхыг харав. Чиний оймс цоорчихсон байлаа. Би чамайг гэррүүгээ урдаа туун явснаараа нөхдийн чинь өмнө доромжилжээ. ”Оймс зүгээр олдохгүй . Хэрэв чи өөрөө худалдан авдаг бол гамтай өмсөх байсандаа” гэж хэлсэн Эцгээсээ ийм үг сонсох гэдэг ямар байх вэ дээ.
Дараахан нь намайг номын санд юм уншиж суухад чи болгоомжлон харснаар хулчгархан орж ирснээ санаж байна уу? Намайг уншихад саад боллоо гэж дургүйцэн сонин дээгүүрээ харахад минь чи хаалганы хажууд тээнэгэлзэн зогссон . ”Чамд юу хэрэгтэй вэ?” гэж мөн л ууртайхан хэлсэндээ. Чи юу ч хэлэлгүй, ганцхан харайгаад хүзүүгээр минь тэвэрч ,намайг энхрийхэн үнсэхэд чинь надад энэрэх сэтгэл огтхон төрөөгүй. Тэгээд чи дэгдэн гарсан.
Хүү минь, гэтэл түүний дараахан уншиж байсан сонин минь гараас алдран унаж аймшигт түгшүүр намайг эзэмдэв. Миний өөдгүй зуршил ямар балаг тарив аа. Дандаа буруушаан зэмлэж ,ямагт зааварладаг өөдгүй зуршил надад байжээ. Энэ бүхний балаг миний хүү болохоор чамд минь тусчээ. Гэхдээ чамд хайргүйдээ ингэсэнгүй .Ганцхан л хүүхдийн хир чадлаас хэтэрсэн зүйлийг чамаас шаардаж чамайг өөрийнхөө насны зиндаагаар хэмжсэн байна. Чи минь цэвэр ариун үнэнч шудрага зантай. Энэ чинь олон зүйлээр илэрч байв. Одоо өөр зүйл огтхон ч хэрэггүй. Хүү минь би чиний орны дэргэд харанхуйгаар ирж, ичиж гэмшсэндээ орны чинь өмнө өвдөг сөхөрч байна.
Энэ бол гэмээ наминчилсан төдий хэрэг. Хэрэв сэрүүн байхад чинь үнэнээ хэлсэн бол чи энэ бүхнийг ойлгохгүй байсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ маргаашнаас эхлээд би жинхэнэ эцэг болно. Чамтай найзлан нөхөрлөж ,чамайг зовоход зовж ,баярлахад баярлаж байх болно. Миний амнаас хилэнт үгс урсах гэвэл би хэлээ хазаж байх болно.
“Тэр чинь жижиг бүр нялх амьтан “гэдэг үгийг би тарни адил дандаа давтаж явна. Би чамайг нас биед хүрсэн чинээ санаж явсанаа бодоод айж байна. Гэхдээ орон дотроо ядарчихсан ,атиран хэвтэж байхыг чинь энд одоо үзээд бүр хар нялхаараа байгааг чинь мэдлээ. Өчигдөрхөн л чамайг эх чинь элгэндээ тэврэн чи бөндгөрхөн толгойгоо эхийнхээ мөрөн дээр тавиад тайван нойрсож байж билээ. Хэрээс чинь хэтэрсэн дэндүү олон зүйл аав нь чамаасаа шаардаж байжээ, үр минь….”
У.Ливингстон Ларнд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдө
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдв
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
