“Уян зүү тавих арга зүйг сайжруулъя” сэдэвт сургалт боллоо

2016 оны 03-р сарын 24 өдөр, 19 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг сувилагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, уян зүү тавих арга аргачлалыг сайжруулах, хатгалтын тоог цөөрүүлэх, найдвартай, судсаар эмчлүүлэгчийн эмчилгээг цаг алдалгүй хийж гүйцэтгэх, тарилгын стандарт хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “ Уян зүү тавих арга зүйг сайжруулъя” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулав. Үзүүлэх сургалтаар уян зүүг тавихад хэрэглэгдэх зүйлсийн иж бүрдлийг бүрдүүлж бүх тасаг нэгжүүдэд түгээн олгож өгсөн байна. Сургалтанд 35 сувилагч мэргэжилтэн хамрагджээ. Энэхүү үзүүлэх сургалтаардараах үйл ажиллагаа явагдлаа. Үүнд:

1. Уян зүү тавих заавар ЭМСЯ –ны №496-р тушаалын 1-р хавсралт түгээмэл үйлдлийн зааврын танилцуулга

2. Уян зүү тавих арга аргачлалыг гардан үзүүлэх

3. Уян зүү тавих стандарт, анхаарах зүйл, иж бүрдлийн танилцуулга

4. Уян зүүний тандалтын хуудас зөв хөтлөх зарчим анхаарах зүйлс

5. Чөлөөт ярилцлага хийж, санал дүгнэлт гаргаж ажиллав.

Сургалтын үр дүнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэдлэг, ур чадвар дээшилж,уян зүү тавих арга аргачлал сайжирсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх