ХӨСҮТ уртасгасан цагаар ажиллаж байна

2016 оны 03-р сарын 25 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн оны гурван сараас эхлэсэн Улаанбурхан өвчний дэгдэлт цагаан сарын дараахнаас дахин эрчимжиж ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна . Он гарсаар эхний гурван сарын байдлаар 10 гаруй хүүхэд эндсэн гэх тоон мэдээлэл ч байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 630 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 410 гаруй нь улаан бурхан өвчний  улмаас эмчлүүлж байгаагаас  17 хүн эрчимт эмчилгээний тасагт шилжээд байгаа юм.

Өвчлөгсөдийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл зонхилж байна. Зөвхөн нийслэлд ч гэлтгүй хөдөө орон нутагт ч энэ өвчин газар аваад байгаа гэсэн мэдээлэл ч байгаа.Дэлхий дахинд улаан бурхан өвчнийг ялж чадлаа гээд ДЭМБ-с батламж авч байсан цаг саяхан. Харамсалтай нь өнөөдөр өвчний дэгдэлт ихэсч улсдаа ганц халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй болоод  эмч сувилагч нар нь уртасгасан цагаар ажиллаж байна.

Улаанбурхан өвчин аюултай, бүх эрхтэнг гэмтээдэг. Жишээлбэл, тархи, уушги, элэг, нойр булчирхай гээд бүх эд эрхтэний системийг гэмтээнэ. Улаанбурхан өвчний дэгдэлд Цагаансараас хойш идэвхжээ. Тиймээс шалтгаангүйгээр олон хоног халуурвал эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэн дотор, эсвэл ажлын хамт олон дотор нэг хүн л Улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй өрхийн эмчдээ үзүүлж, вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх