Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 69 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд олон гэр бүл цуглаж, Улаан өндөгний баяр тэмдэглэж байжээ. Хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, энэ нь амиа золиослох халдлага байсан бөгөөд Пакистаны “Талибан” бүлэглэлийн фракц уг халдлагыг үйлдсэнээ мэдэгджээ. Пакистаны Ерөнхийлөгч халдлагыг буруушаасан бол мужийн Засгийн газар гурван өдрийн гашуудал зарласан байна. Ням гарагийн өглөө болсон энэ халдлагын дараа Лахоре хотын томоохон эмнэлгүүдэд онц байдал зарлажээ. “Гулшан-э-Икбал” цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх хаалга буюу машины зогсоол, хүүхдийн тоглоомон савлуурын ойролцоо дэлбэрэлт болсон аж.
Пакистанд халдлагын улмаас наад зах нь 69 хүн амиа алджээ
2016 оны 03-р сарын 28 өдөр, 09 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )