Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийжээ. 5 удаагийн арилжаагаар “АПУ”, “Тавантолгой”, “Дархан нэхий” “Говь” зэрэг 44 компанийн 81 мянга 527 хувьцааг 101 сая 176 мянга 661 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн анхдагч зах зээлийн арилжаагаар 72 мянга 168 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 7 тэрбум 216 сая 800 мянган төгрөгөөр борлуулсан аж.
7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийжээ
2016 оны 03-р сарын 28 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )