Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрлээ хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн байна. Тухайлбал нефтийн бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ болон үнэ зэрэг буурснаар уг бүлгийн импорт 44.хувиар буюу 69.3 сая ам.доллараар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн тогтмол буурч буй бөгөөд 2012 оны 12 сард тонн тутамд 1,270.5 ам.доллар байсан бол 2016 оны 3 сарын байдлаар тонн тутамд 441.5 ам.долларт хүрч 829 ам.доллараар буурсан байна.