Ц. Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

ЛХАГВАСҮРЭНЦ.Лхагвасүрэн 1954 оны 12 сарын 17-нд төрсөн.  Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.  Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ ны сайдын зөвлөлийн гишүүн,  Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Боловсролын тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ази номхон далайн бүсийн орнуудын академийн хүндэт медаль, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтангадас одонт.


1978-1979: Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч
1979-1986: Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш
1986-1989: Аспирант
1989-1991: Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч.
1991-1992 АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч
1993-1995: АУИС-ийн Сургалтын албаны дарга
1995-2013: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал
2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессор
2014-оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч

Одоо ажиллаж байгаа байгууллага: Монголын анагаах ухааны академи,
Албан тушаал: МАУА –ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх