Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Шударга ёс эввслээс болон МАХН-аас гарч, МАН-д элсэхээ зарласан. Тэдний араас М.Сономпил, Н.Батцэрэг нар Шударга ёс эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгч байна .
МҮАН 2016 оны их хурлын сонгуульд оролцохгүй угшил нэг АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдээд байсайн. Мөн Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн гарсан нь МҮАН-ын харьяалалтай хоёр гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нарыг эвслийн бүлгээс гарахад нөлөөлсөн бололтой. Тэд АН-д орох гэнэ. Ингэснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 7-хон хоног бүлгийн даргаар ажилласан ховор тохиолдол болов. Мөн хагас жилийн хугацаанд эзгүй байсан Эрүүл мэндийн сайдын нэрийг өчигдөр өргөн барьсан. Гэвч Шударга ёс эвслийн бүлэг задарснаар Ц.Лхагвасүрэн Эрүүл мэндийн сайд болох нь талаар өнгөрч байна.