Майн 1 болон 5-р сарын 9-ний Ялалтын баяраар Москва хотноо хүн амын нягтралтай газруудад халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсныг тус улсын Холбооны Аюулгүй байдлын албаныхан /ХАБА/ таслан зогсоожээ. Алан хядагчид Москва, Москвагийн муж орчимд дээрх баярын бүх нийтийн зугаалгын үеэр иргэд рүү буудахаар төлөвлөж байсан төв Азиас гаралтай тэдгээр алан хядагчдыг тус улсын Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд саатуулаад байгаа тухай “Известия” сонинд мэдээлсэн байна. Дээрх этгээдүүд нь халдлага явуулахаар төлөвлөж, олон тооны зэр зэвсэг, дэлбэрэх бодисыг төвлөрүүлж байсныг Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд илрүүлж, хураан авчээ. Одоогийн байдлаар дээрх этгээдүүд нь хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч эхлээд байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууцлалтай холбогдуулан тэдгээрийн нэрийг мөн нууцалж байгаа тухай сонинд өгүүлжээ. Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр, алан хядагчдыг Сири ба Туркээс удирдаж байсан аж.
Москвад үйлдэх гэж байсан томоохон халдлагыг илрүүлжээ
2016 оны 05-р сарын 05 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )