Хятадын Юнань мужийн Яньцин дахь “Shaba Coal Mine” уурхайд хий дэлбэрсний улмаас хамгийн багадаа зургаан хүн амь алдлаа гэж нутгийн эрх баригчид мэдээлснийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ. Одоогоор ослын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч аврах ажиллагаа үргэлжилж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Хятадын уул уурхайн салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог бөгөөд эрх баригчид энэ салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сахиулах өндөр шаардлага тавьсаар байгаа хэдий ч уурхайн ослоор жил бүр хэдэн мянган уурхайчин амь насаа алддаг. 2015 онд Хятадын эрх баригчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа таван мянган жижиг уурхайг хаах шийдвэр гаргасан юм.
Хятадад уурхайн дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амь алджээ
2016 оны 05-р сарын 05 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )