БНХАУ-д гэмт хэрэг үйлдэж 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн монгол иргэний үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэх шүүх хурал боллоо

2016 оны 07-р сарын 23 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монгол Улсын иргэн О-нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжин хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Тэрээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм.
О-г ялтан шилжүүлэх гэрээний дагуу 2016 оны 06-р сарын 24-ны өдөр эх оронд нь шилжүүлэн авсан ба түүний эдлээгүй үлдсэн ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.3.1, 192.3.5 дахь хэсэгт заасан ялын хэмжээнд дүйцүүлэх асуудал өнөөдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх