Шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид Уул уурхайн сайд Р.Жигжид тус яамны тамгыг ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө. Уул уурхайн яамны тамгыг хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, геологи, уул уурхай, газрын тосны салбарт ажиллаж буй албан хаагчид оролцлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тамгаа хүлээн авлаа
2016 оны 07-р сарын 23 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )