Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 07-р сарын 26 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 сарын 26. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 22. шийдэм-0 од, шарагчин тахиа, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Мягмартагар барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:21-21:35.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс засуулахад эд, идээ элбэгшин өлзийт сайн. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Эр цэргийн сүлд гараг.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхотгох, цэрэг удирдах, хулгай дээрмийг илрүүлэх, гэмтнийг барих, эрдэмд суралцах, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах,
мэргэ төлгө тавих, буяны үйлд сайн.
-Замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал өгөхөд муу.
-Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх