Олон улсын II Жембори скаутуудын зуслан цугларалтын бэлтгэл ажил хангагджээ

2016 оны 07-р сарын 25 өдөр, 20 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Скаутуудын Олон улсын 2 дугаар Жембори скаутуудын нэгдсэн чуулга уулзалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний хооронд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Улс орон бүхэн өөрийн скаутуудын хамгийн том арга хэмжээ болох үндэсний Жембориг 4 жил тутамд нэг удаа зохиодог бөгөөд үндэсний Жемборид бүх скаутуудын төлөөллүүд цуглаж майхант зуслан хийдэг. Мөн гадаад улс орны скаутуудыг өөрийн улсын скаутын үйл ажиллагаандаа оролцуулж олон улсын Жембориг зохион байгуулдаг билээ.

received_1305777732773695
Энэ удаагийн олон улсын Жембори нь 2017 онд Монголд зохиогдох Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жемборийн бэлтгэл ажлын хүрээнд болж байгаагаараа онцлогтой. АНДБүсийн 31 дүгээр Жемборийн бүтэц, онцлог, үйл ажиллагаа нь энэ жилийн олон улсын 2 дугаар Жемборийн зохион байгуулалттай ижилхэн болно.

received_1305777729440362
2016 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар ОУХНТөвд Монгол орны Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь төв аймгууд болон Улаанбаатар хотын нийт 650 скаутууд, 80 удирдагч багш нар, 100 зохион байгуулагч сайн дурын ажилтнууд цуглаад байна.

received_1305777726107029
Олон улсын 2 дугаар Жемборийн үеэр оролцогч хүүхдүүдийн хүсэл сонирхолд нийцүүлж скаутын, адал явдалт, нийгмийн хөгжлийн болон шинжлэх ухааны гэсэн үйл ажиллагааны 4 цогцолбор төвүүд нийт 60 гаруй өртөө ажиллуулна. Оройн цагаар дэд зуслангуудын дунд үдэшлэг, урлаг соёлын тоглолт, нөхөрлөлийн цаг зэрэг үйл ажиллагаа зохиогдоход бэлэн боллоо.

received_1305777722773696
Жемборид Монголын скаутуудын үйл ажиллагааг сонирхож, оролцохоор Англи, Тайваний скаутууд ирсэн бол Жемборийн үйл ажиллагааг зохион байгуулахад сайн дураар туслах зорилготой АНУ, Швед, Сингапур зэрэг улсаас сайн дурын ажилтнууд ирсэн байна.

Б.Болортуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх