Өчигдөр цагдаагийн байгууллагад 12:10 цагийн үед Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хордсон иргэн байна гэх дуудлага иржээ. Үүнээс хойш 20:40 цаг хүртэл нийт таван иргэн хордсон гэх дуудлага ирсэн байна.
Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн “Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд таван иргэн хордож, нас барсан” гэх дуудлагын холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд хамтдаа байхдаа нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэж мэдээллээ.
Хэргийн газраас хураасан эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэнд шинжилж байна. Мөн нас барсан иргэдийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар юунд хордсон нь тогтоогдоогүй байна.
Мэргэжлийн байгууллагууд эдгээр иргэдийг архи согтууруулах ундаанд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шийдвэр гартал иргэд та бүхэн архи согтууруулах ундаа бүү хэрэглээрэй” гэв.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас одоогоор 247 улсын байцаагч ажиллаж байна. Бид архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 761 газрыг хяналт шалгалтад оруулсан. Үүнээс сэжиг бүхий 3361 архийг битүүмжилсэн. Мөн 52 дээжийг итгэмжилсэн лабораторид хүргүүлээд байгаа. Маргааш хариу гарна. Тиймээс иргэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэв.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Та бүхний орчимд архи согтууруулах ундаа хэрэглээд хордсон хүн байвал яаралтай 103 дугаарт залгаж, тусламж аваарай” гэлээ.
Дашрамд дурдахад, баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд орцны жижүүрүүд аж. Тэд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Найрсаг” гэх архинд хордсон байж болзошгүй гэнэ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

БОЛЬЁ ОО