Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 19/ Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.
Тус хурлаар олон улсын хамтын ажиллагааны 2017 оны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх мөн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын нэн тэргүүнд анхаарах асуудлууд, АНУ-ын шинэ захиргаанаас дэлхий нийт юу хүлээх ёстой, даяарчлалыг эсэргүүцэх, ард иргэдийн төр засагт итгэх итгэл буурч, популизм нэмэгдэж буй энэ цаг үед үндэсний болон олон улсын хэмжээнд иргэдээ сонсдог хариуцлагатай манлайлалыг хэрхэн бий болгох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явууллаа.
Мөн эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг баталснаар дэлхийн улс орнууд болон хувийн хэвшил чухал үүрэг, амлалт хүлээсэн билээ. Байгаль орчны чиглэлээр ийнхүү сүүлийн жилүүдэд ахиц гарсан боловч илүү дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Тиймээс энэхүү хуралдаанаар байгаль орчны салбарт тууштай нөлөө үзүүлэхүйц инноваци, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн дэмжиж эрчимжүүлэхийг ярилцав.
Мөн өдрийн үдээс хойш Хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь: “Олборлох салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.
Уул уурхайн салбар нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дөхөм болох боломжтой тул энэхүү уулзалтаар уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж болох хувь нэмрийг нарийвчлан хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Усны асуудлаарх хэлэлцүүлэг уулзалтад мөн оролцлоо.
Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох усны шинэ бодлого боловсруулахад “Усны нөөцийн бүлэг 2030”-ийн туршлага, сургамж, зөвлөмжийг ашиглах талаар хэлэлцлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд 2005 онд байгуулсан “Усны нөөцийн бүлэг 2030” нь одоогоор 10 орны 400 гаруй тунш байгууллагыг нэгтгээд байна. Эдгээр түнш байгууллага усны бодлогыг ул суурьтай шинэчлэх, эдийн засаг нь хурдан өсч байгаа орнуудын усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг дэмжих чиглэлээр Засгийн газар, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллаж байна.






Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
