Ардчилсан намын даргын сунгаа дуусаж, ирээдүйн удирдагч тодроход хоёр хоног үлдлээ. Намын даргаасаа “эв нэгдлийн багц сум” гардсан таван нэр дэвшигч өнгөрсөн 40 хоногийн хугацаанд Монгол орноо бүтэн тойрч, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзан тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ зуурт тэдний хэн нь хэн бэ гэдгийг тус намын гишүүд хангалттай мэдэж авсан болов уу. Хэн том зорилгоо ухамсарлаж, бодлого, шинэчлэлт ярив, хэн албан тушаалыг л эрхэмлэж, хор найруулга, хов жив хөөцөлдөв гэдэг дүр зураг ч хэдийнэ тодорлоо. Фракцаараа талцаж, эв нэгдлээ умартсанаас л энэ нам 2016 оны сонгуульд ялагдсан. Алдаанаасаа суралцана гээд “хөтлөлцөөд” гарсан нэр дэвшигчид харамсалтай нь энэ үгэндээ хүрч чадсангүй. Эв эеэ хичээж, хамтраад шинэчлэл, өөрчлөлтийн төлөө зүтгэж барсангүй. Өнөөх л улиг болсон талцал, өрсөлдөгчөө муучлах хор найруулга давтагдаж байна. С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар хамгийн “заргач” нэр дэвшигч боллоо. Тэд бие бие рүүгээ, бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг руу чиглэсэн “чулуу” их шидэв. Гомдоллосон, өөрийгөө дөвийлгөсөн, бусдыгаа шүүмжилсэн имижийг бүрдүүлэв. Энэ бүх хар пиар, шүүмжлэл, бас өөрийгөө дөвийлгөх гэсэн улс төр нэг л нэр дэвшигчийг тойрч өнгөрсөн. Тэр бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. “Бид зөвхөн дотооддоо биш, ардчилсан тогтолцоог аврах тэмцэлд нэгдэж байна” гэдгийг тэрбээр байнга сануулж, намаа шинэчлэхийн тулд ямар бодлого баримтлахаа ярьж явсан. Том зорилгоо ухамсарлаж, түүнийхээ төлөө чимээгүй л ажиллалаа. Тэр бусдыгаа шүүмжилсэнгүй, бас гомдоллосонгүй. Бас өөрийгөө магтсангүй.
Гагцхүү хийсэн, хийх ажлаа л ярьж явснаараа ялгарсныг энэ намын гишүүд ойлгосноор салхи Д.Эрдэнэбат руу эргэлээ. Жижиг амбийцаасаа салж, төлөвшсөн, юуны төлөө өрсөлдөж, юуг өөрчлөх ёстойгоо ойлгосон, тулхтай, туршлагатай ийм улстөрч л энэ намыг удирдаж, бас шинэчилж чадах юм. Энэ эрхэм сунгаанд оролцсоноороо АН-ыг эрүүл харагдуулж чадав. Сайхан ярих, бусдыг шүүмжлэх амархан. Гэхдээ удирдаж, санаачилж, түүнийгээ ажил болгохын төлөө тэмцэж, үр дүнгээ үзэж чаддаг нь цөөн. Д.Эрдэнэбат гишүүн чимээгүй хөдөлмөрлөж, зүтгэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Түүний хэлснээр АН-ын даргын сонголт энэ намын болон ардчилсан төрийн цаашдын хувь заяа, бүх гишүүнийх нь сонголт дээр ирээд байна.
Өдрийн сонин

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
