Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар өнөөдөр /2017.01.31/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд эдийн засгийн хямралаас гарахын тулд ард иргэд төрдөө хандив өргөх санаачилга гаргасныг дэмжиж, уг санаачилгад нэгдэж буйгаа гишүүд илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байна.
Мөн миний удирдаж байсан компанийн захирал энэхүү уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. ТУЗ-ийн хурлаараа асуудлыг оруулж, хэлэлцээд шийдвэрлэнэ гэсэн.
Эдийн засаг хямралтай байгаа ч ажил алба эрхэлдэг төрийн албан хаагчид, бизнес нь тодорхой хэмжээнд сайн явж байгаа хувийн хэвшлийнхэн бүгд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд улсаа хямралаас гаргахад зориулж хандив өргөх санаачилга гаргасныг өнөөдрийн сониноос уншиж мэдлээ. УИХ-ын хэсэг гишүүд хоорондоо ярилцаад, энэхүү уриалгад нэгдэхээр шийдвэрлэсэн. Их, бага нь хамаагүй өөрсдийн боломжийн хэмжээнд хандив өргөнө. Гуравдугаар сард евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөхөд төрдөө хувь нэмрээ оруулья гэж байгаа юм. Энэ сайхан санаачилга ард түмнээс гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд бид дэмжээд нэгдэж байна хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
