Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулах шийдвэр гарч, БСШУС-ын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийгээд байна. Оюутны наадмыг спортын үндсэн 10, сонгох 2 төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталсан аж. Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онуудад Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байжээ. Улмаар Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай амжилттай зохион байгуулсан юм. Төр засгаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвх нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчдын гаргаж буй спортын амжилт өсч, шилдэг залуу тамирчид төрөн гарч байгаа билээ.
Үндсэн 10 төрөл
- Аэробек 6. Сагсанбөмбөг
- Волейбол 7. Волейбол
- Гандбол 8. Хөнгөн атлетик
- Жүдо бөх 9. Шатар
- Модон бөмбөг 10. Ширээний теннис
Сонгох төрөл
- Тэшүүр
- Цана

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
