-АН-ын шинэчлэл эрчимтэй явж байна гэцгээж байна. Энэ намын залуу үеийн төлөөллийн хувьд танд мэдрэгдэж байгаа зүйл байна уу?
-Мэдрэгдэж байна. Олон жил дунд, дээд шатны намын дарга нарыг цөөн хэдэн хүн хор хутгаж томилдог байсан. Энэ байдал өөрчлөгдөж сунгаагаар сонгодог тогтолцоо руу орж байгаа нь сайн хэрэг. Намын шат шатны удирдлагуудыг сонгох асуудал илүү нээлттэй, оролцоо хамаагүй илүү сайжирч байна л даа. Хүссэн хүн болгон нэр дэвшүүлэх боломж харагдаж байна. Нөгөө талаас бүх, дүүрэг аймгийн намын даргыг сунгаагаар шийднэ гэдэг нь тийм ч оновчтой хувилбар биш. Сунгаа гэдэг зардал ихтэй, бүх гишүүдэд хүрч ажиллах шаардлага гарна. Сая л гэхэд төв гамын даргын сунгаанд оролцохын тулд зөвхөн дэнчингийн мөнгө нь 250 сая төгрөг, сунгаанд зарцуулсан нийт зардал 500 саяаас 1 тэрбум төгрөг болсон байх жишээтэй.
-Ж.Батзандан, Л.Гантөмөр гээд залуу үеийн төлөөлөл намын даргад өрсөлдсөн. Энэ утгаараа АН-ын залуусыг бэл бэнчин сайтай гэж харах хэсэг байна?
-Зарим нэгэнд нь хурааж хуримтлуулсан мөнгө байдаг л байх. Олонх нь амьдралаараа дэнчин тавиад явдаг. Дундаж орлоготой хүн бол намын удирдах албанд очиход хүнд боллоо л гэж бодож байна.
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. АН-аас нэр дэвших боломжтой хувилбарыг хэн гэж харж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг нэрлэнэ. Р.Амаржаргалын нэр хүнд өндөр хэвээр байгаа. МАН-аас нэр дэвшигчийг давж гарч ирэх боломжтой хувилбар гэж яригдаж байна. Э.Бат-Үүл дарга байна. Үндэсний хэмжээний аль ч тойрогт ялах боломжтой лидер. З.Энхболд дарга нэр дэвшихгүй гэж хэлсэн байна лээ. Гэхдээ нэр дэвшвэл боломжтой хувилбар гэж боддог. АН-ын дарга асан Н.Алтанхуяг нэр дэвшинэ гэж өөрөө мэдэгдсэн ч тодорхой болсон зүйл алга. Бас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан өрсөлдөх болов уу. Эдгээрээс өөр сонголт бараг байхгүй дээ.

Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

Battylga yawj bolnoo. Mongoliin ard tymen demjini bh. Er ni syngaand oroh heregtei.