Засгийн газар 2017.03.07-ны өдөр хуралдан доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.
Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.
Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ.
Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх, бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл,тусламжид хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөртэй боллоо
Жил бүрийн 03 дугаар сарын дөрөвдэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэ өдөр урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7-8 ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 20 орчим хувь нь хамрагддаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт байна.
2016 онд улсын хэмжээнд 28 мянга орчим чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчмын Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газарт газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй хэвээр байна. 2000 онд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа бүртгэгджээ.
Идэвхжил бүхий газарт 6.6-7.6 магниутдын хүчтэй газар хөдөлвөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болж, 30-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг ул болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.
2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.
Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Товч мэдээ
– Татварын алба, Гаалийн ерөнхий газар, Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсвийг хавсралтаар баталлаа.
– “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” хэмээн өөрчиллөө.
– Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2016 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. 2016 оны хагас жилийн байдлаар тасарсан болон хэрэгжилт удааширч байгаа үүрэг, даалгаврыг биелүүлэхэд онцгой анхаарахыг даалгалаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
