Австрийн Форарлберг муж, Шрунс дүүргийн захиргаа, тус мужид амьдарч буй монголчуудтай хамтран монголын соёл, урлагийг сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан “Монгол Улс Монтафон-д зочилсон нь” /die Mongolei zu Gast in Montafon/ арга хэмжээний хүрээнд зураач С.Пүрэвхүүгийн “Mонголика” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт “МАП” галерейд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болов.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагч Ж.Сэрээжав, Форарлберг мужийн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн К.Вернхарт, Монтафоны төлөөлөгч Х.Битшнау нар оролцож үзэсгэлэнг нээж үг хэлэв. Энэ үеэр язгуур хөгжмийн “Хөх монгол” хамтлаг уран бүтээлийнхээ дээжээс толилуулав.
Форарлберг нь Вена хотоос 700 км-ын зайд алслагдсан муж бөгөөд иргэд ЭСЯ-нд ирж консулын үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг тул ЭСЯ-ны зүгээс энэ өдөр тус муж, түүний ойр орчимд оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэв. Мөн Хэргийг түр хамаарагч Ж.Сэрээжав, Форарлберг мужийн Засгийн газрын гишүүн К.Вернхарт, Шрунсын дүүргийн Засаг дарга Ю.Кустер нартай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
Тус уран зургийн үзэсгэлэнд С.Пүрэвхүү зураачийн 30 гаруй бүтээл тавигдсан бөгөөд үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
