“Өргөө” кино театр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компанитай хамтран “Аватар аялал” сугалаат үзвэрийг нэг сарын хугацаанд явуулсан бөгөөд сугалааны тохирол өнгөрсөн сарын 3-нд MNC телевизээр шууд явагдаж, супер азтанаа тодруулсан билээ.
20 гаруй мянган үзэгч оролцсон тус аяны супер азтанаар Б.Ариунаа шалгарч найз залуу Ч.Асралтын хамтаар “Аватар аялал”-д оролцож гайхамшигт Занжиажийн ойн хүрээлэн, Тэнгэрийн хаалга хэмээгч Тианмэн уулаар аялах, хавцал дагасан шилэн гүүрэн дээр гарч зоригоо шалгах гээд зөвхөн киноноос л харж байсан Пандора гаригаар долоо хоног аялах эрхийн эзэн болсон.
“Өргөө” кино теөтр, “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компанийн хамтран зохион байгуулсан “Аватар” аяллын азтанууддаа аялалын хөтөлбөрийг танилцуулж, онгоцны тасалбарыг нь гардуулан өглөө. Супер азтанууд энэ сарын 25-нд аялалдаа гарах юм.
Супер азтан Б.Ариунаатай уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-“Аватар аялал” –д оролцох эрхийн эзэн болж, аялалдаа гарах гэж байна. Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Бид 2016 оны арванхоёрдугаар сард “IMAX-Өргөө” кино театртаар үйлчлүүлэхдээ “Аватар аялал” сугалаанд оролцож азтан болсон. Ингээд өнөөдөр аяллын хөтөлбөртэйгөө танилцаж, онгоцны тасалбараа хүлээн авлаа. Сэтгэл маш өндөр байна.
-Аялалын хөтөлбөр сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга?
-Сонирхолтой бас бидэнд зориулсан юм билээ. Энэ сарын 25-нд онгоцондоо суугаад БНХАУ-ын нийслэл Бээжин хотод очсоноор бидний аялал эхэлж байгаа. Аяллын турш бид таван одтой зочид буудалд тухлан саатаж, Занжиажийн ойн хүрээлэн, Тианмэн уул, шилэн гүүр зэрэг гайхамшигт газруудаар аялаад энэ сарын 31-нд буцах хөтөлбөртэй, долоон өдөр зургаан шөнийн аялал болно. Мөн “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компаниас бидэнд зориулсан нэмэлт хөтөлбөрийг энэ удаагийн аялалдаа багтааж өгсөнд маш их баяртай байна.
-Ямар хөтөлбөр байгаа юм бол?
-“Аватар аялал”-д оролцож буй аялагчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотоор дамжин шууд дараагийн нислэгтээ суудаг байсан бол бидэнд зориулан“shopping” хийх чөлөөт цаг гаргаж, дараагийн нислэгийн цагийг зайтай захиалж өгсөн. Манай аялалын баг их азтай. Учир нь аялалын төгсгөлд мөн бүтэн өдөр Бээжинд зугаалах боломжтой. Маш их сэтгэл догдолж байна.
Азтан Ч.Асралт:
-Аялалыг хэрхэн төсөөлж байна вэ. “Аватар” кино их өвөрмөц, сонин зураг авалттай шүү дээ?
-“Аватар” кинонд гардаг гайхалтай газруудыг үзэхээр явах гэж буйдаа итгэж чадахгүй, маш их догдолж байна. Гайхалтай аялал болно гэдэгт итгэж байна.
Дашрамд хэлэхэд, өмнө нь сугалаанд оролцоод азтан болж байгаагүй болохоор тохирол худлаа болдог гэж боддог байсан. Харин ямар ч танил талгүй хэрнээ үйлчлүүлээд гарсан газартаа азтан болж буйдаа үнэхээр их баярлаж байна. Шударга сайхан сугалаат үзвэр болсонд дахин талархал илэрхийлье. Бидэнд гайхамшгийг мэдрүүлж, нандин дурсамж бүтээх боломжийг олгосон “Өргөө” кино театр болон “Тэнгэр трэвел” аялал жуучлалын компанийн хамт олондоо баярлалаа. Ингээд бид аялалдаа гарлаа. Сайхан дурсамжтай эргэн уулзацгаая.
Азтан болсон хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бид хамтран олон сайхан ажил цаашдаа хийх болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
