Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.
Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянцогт суманд /2017.03.31/ ой, хээрийн түймэр гарч аймгийн Онцгой байдлын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг 2017.04.01-ний өдөр бүрэн унтраасан.
Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.03.31/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 52 хүн ажиллаж 2017.04.01-ний өдөр бүрэн унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр /2017.04.01/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын 7 ажилтан, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан бүрэн унтрааж, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 60 орчим га талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.01/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд, “Цайрт минерал” ХХК-ийн ажилтнууд нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цагт бүрэн унтраасан.
Мөн өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд айлын өвөлжөө шатсанаас, айлын гадаа ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн хоёр ч удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллаж, түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Иймд, хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
