Богдхан уулын амуудад зэрлэгшсэн ноход элбэгшин зэрлэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрсан явдал удаа дараалан гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас шуурхай арга хэмжээ авах үүрэг өгч, Хот тохижилтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нохой устгалын ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд энэ сарын 5-7-ны өдрүүдэд нийт 214 нохой устгажээ.
Богдхан уул нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бие даасан хамгаалалтын захиргаатай тул байгаль хамгаалал, биотехникийн арга хэмжээг нийслэл хотоос зохион байгуулах үүрэг хүлээдэггүй. Гэвч нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг арга хэмжээг авсан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 онд хийгдсэн агнуур зохион байгуулалтын тайлангийн зөвлөмж хэсэгт хот орчимд олноор сүрэглэн явж, зэрлэг амьтдаар хооллодог болсон зэрлэгшсэн ноход устгах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн ногоон бүсийн Их, Бага Баян, Ухаагийн өвөр, Зүрх ууланд устгалын ажлыг өнгөрсөн оны 11, 12 дугаар саруудад зохион байгуулж байсан юм.
Тархац нутаг нь хумигдаж буй зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ойд нохой, мууртай аялахгүй, нохой төөрүүлж хаяхгүй, тэжээвэр нохойг сул чөлөөтэй тавихгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газраас анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
