Петровис компани үнэнч хэрэглэгч нараа урамшуулах зорилготой RedPoint хэмээх оноонд суурилсан урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ. Петровисийн шатахуун түгээх станц болон Петромартын хэрэглэгчид банкны картаараа худалдан авалт хийхэд 100 төгрөг тутамд 1 RedPoint хуримтлагдах юм. RedPoint-оо цуглуулаад өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ Каталогоос сонгон зах зээлийн үнээс 51% хүртэлх хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
#RedPoint хэрхэн ашиглах вэ?
- www.redpoint.mn сайтын Бүртгүүлэх хэсэгт орж өөрийн мэдээллээ хийн бүртгүүлнэ. Банкны картны 16 оронтой тоогоо оруулснаар уг бүртгэлд оноо хуримтлагдана.
- Гар утсаараа App store, Google Play-с Redpoint Mongolia аппликейшнийг татан авч суулгаад бүртгүүлнэ. Вэбээр бүртгүүлсэн бол өөрийн бүртгэлээрээ нэвтэрнэ.
- Петровисийн ШТС, Петромарт дэлгүүрээр үйлчлүүлэхдээ бүртгэлтэй банкны картаараа худалдан авалт хийхэд 100 төгрөг тутамд 1 RedPoint хуримтлагдана. Оноо бүртгэлд 72 цагийн дотор орно. \Бэлэн мөнгөөр худалдан авалт хийхэд оноо орохгүй\
- Бүртгэлээрээ нэвтрээд оноогоо хянах, Каталогоос бараа худалдан авч зарцуулах боломжтой.
- Зах зээлийн үнээс 51% хямдралтай үнээр гар утас, шатахуун гээд хэрэгцээт бараагаа RedPoint-оороо авна.
- Хэрвээ таны оноо хүрэхгүй бол бусдаас шилжүүлэн авч болно. Мөн оноогоо бэлэн мөнгөөр худалдан авах бол 1 RedPoint = 1 төгрөг байна.
- Хөтөлбөрийн хүрээнд олон урамшуулал зарлагдах тул та оноогоо хэд дахин үржүүлэн авах боломжтой.
Хөтөлбөр энэ сарын 7-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ талаар хэрэглэгчдээс санал хүсэлтийг нь сонссон юм.
Хэрэглэгч Доржсамбуу: 51% хэнийх вэ гээд самбар харчхаад улстөрийн шинэ хөдөлгөөн гарч гэж бодсон. Тэгээд “51% хэрэглэгч таных” гэж тайлбар нь гараад ирэхээр нь гайхсан бас баярласан. Би байнга машинтайгаа явдаг ажил хийдэг болохоор шатахуунд маш их мөнгө зарцуулдаг. Одоо харин оноогоо цуглуулаад хүүдээ нисдэг камерийг нь авч өгнө гээд амлачихсан явна даа.
https://media.giphy.com/media/l0IyhHAKdG5osjdyE/giphy.gif
Хэрэглэгч Батбаяр: Би Петровисийн байнгын хэрэглэгч. Шатахуун авах бүрт оноо нэмэгдэх сайхан хөтөлбөр зарлсан байна. Тэртээ тэргүй л шатахуунаа авах юм чинь дээр нь нэмээд оноотой болоод оноогоороо бүтээгдэхүүн авах болж байгаад баяртай байна. Би сард 150,000 орчим төгрөгөөр шатахуун хийдэг. Бонус оноогоо цуглахаар шатахууны талон болгож авна гэж бодож байна. Банкны картаараа бүртгэлээ хийлгэсэн байгаа.
Хэрэглэгч Туяанаа: 5 хоногийн өмнө шатахуун авахдаа танилцуулах материал аваад тэр оройдоо Redpoint Mongolia аппликейшн татаж аваад бүртгүүлсэн. 3 банкны карт ашигладаг болохоор бүгдийг нь бүртгүүлж болдог юм билээ. Оноо шилжүүлж авч болох нь маш их таалагдсан. Гэрийнхэнтэйгээ оноогоо нийлүүлж байгаад гар утас авах зорилго тавьсан байгаа.
Хэрэглэгч Билгүүн: Би Prius-ийн группт байдаг юм. Манай группийнхэн сард 1 гишүүнээ сонгоод Hoverboard-тай болгох тактик зохиосон. Бүгдээрээ redpoint.mn сайтад бүртгүүлсэн байгаа. Банкны картаар үйлчлүүлэхэд л зөвхөн оноо орох юм билээ. Эхэндээ тэрийг нь мэдээгүй бэлэн мөнгөөр шатахуун авчхаад Е баримтын кодыг нь оруулах гэж хөглөсөн шүү \инээв\
Урамшуулал эхлээд 10-хан хоносон хэрнээ хэрэглэгчид авахыг хүссэн бараагаа товлочихсон, зорилгодоо хүрэхээр бүртгэлээ хийлгэж оноогоо цуглуулж, бүр зарим нь тактик боловсруулсан байгааг харахад үнэхээр таатай байлаа. Петровис компанийн зүгээс үнэнч хэрэглэгч нартаа зориулан оноогоо үржүүлэн авах боломжтой шинэ хөтөлбөрийг тун удахгүй зарлах болно.
Шатахуунаа ав – Апп-аа тат – Бараагаа сонго


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
