Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах зорилго тавиад байна.
Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байна гэж Гилеад Сайнсес компанийн төлөөлөл хэлээд Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэлээ


Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд бизнесийн зарчмаар ажиллах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
