Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёрюү Дагвадорж Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод байгаа билээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн Өвөрхангай аймаг дахь албан томилолтын үеэр түүний сэтгэгдлийг сонссон юм.
Тэрээр “Ардчилсан намын шинэчлэл эхэлсэнээс хойш аймаг, сумдын намын дарга нар болон ҮБХ-ний гишүүдийг харахад 80 хувь нь залуус сонгогдсон байна. Энэ нь шинэчлэлийн давалгаа амжилттай өрнөж байгааг илтгэх чухал үзүүлэлт юм. Өнөөдөр Монголын сор болсон залуус намчирхах үзэлээр талцахаас илүүтэй үзэл бодол нийлэх зөв бодлоготой намаа дагаж улс эх орноо хөгжүүлэх ёстой. Шинэчлэлийн давалгаагаар Өвөрхангай аймагт хийж бүтээх ид насан дээрээ яваа залуус аймаг сумаа хөгжүүлэх их үүргийг хүлээж авлаа. Бидэнд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Бид эвтэй байж гэмээнэ аймаг сумаа хөгжүүлж чадна. Шинэчлэл гэдгийг би намын харьяаллаар бус Монголын залуучууд үзэл бодлын хувьд шинэчлэгдэх цаг иржээ гэж харж байна. Үүнийг эхлүүлсэн нь Ардчилсан нам. Ардчилсан намын эхлүүлж өрнүүлсэн шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй хэмээн хүсч байна. Намын эрх ашгаас илүү нийт Монголчуудын эрх ашиг чухал шүү дээ. Нийгмийн идэвхитэй байдал хот хөдөөгүй суларсан байна. Ард иргэдийн нийгмийн идэвхийг сэргээх хэрэгтэй. Үүний тулд л АН үлгэр жишээ болж шинэчлэлийг эхлүүлсэн. Миний хувьд одоо Ардчиллын үнэ цэнийг бусдад мэдрүүлэх, ямар их үнэ цэнээр бид энэ эрх чөлөөг олж авсныг тухай ойлгуулахыг хүсч байна” гэсэн юм.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа

Цаад хөлдүү ах сумиабузар арсландаа сайн ойлгуул. Ухаан муутай болохоор хэлээд ойлгохгүй биз. Маханд нь хэл. Ардчилал гэгчийн буянаар чи японы аварга болж долгорсүрэнгийнхэн хагартал баяжсаныг ойлгуул.
АНийн мөнгөний шинэчлэл нь Ард иргэдэд муугаар нөлөөлнө