Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй, хуурай аргын, загвар ариун цэврийн байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ.
Шингэн хог хаягдлын Олон улсын мэргэжилтэн Пиер Донати загвар ариун цэврийн байгууламжийн зураг төслийг боловсруулж технологийн 4 шийдлийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн холбогдох албаны хүмүүст танилцуулан дараах 3 технологи бүхий загварыг барьж байгуулахаар болжээ.

Үүнд: 1. Хатгал тосгон дахь нийтийн усан зогсоолд соруулах технологийн битүүмжилсэн танктай, хуурай ариун цэврийн байгууламж,
2. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийтийн отоглох цэг болон түр буудаллах газруудад хуурайшуулах технологийн суурьтай ариун цэврийн байгууламж,
3. Олон нийтийн арга хэмжээний үеэр ашиглах зөөврийн, сулладаг савтай, хуурай ариун цэврийн байгууламжууд багтжээ. Дээрх санал болгож буй технологиуд нь Швейцарь, Финланд, АНУ-ын цэвэр усны эх үүсвэр бүхий тусгай хамгаалалттай газруудад өргөн ашиглагддагаас гадна манай улсын MNS 5924:2015 стандартад нийцэж байгаа юм.
.jpg)
Үүнээс гадна Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх цэг, отоглох цэгүүдийг барьж, байгуулахаар ажиллаж байна.





Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
