Жагсаж цуглана, тэмцэж өлсөнө гэсэн сүрдүүлэг нийгмийн олонхид шинэ сэдэв байхаа больсон. Хэн олныг өмгөөлөн тэмцдэг вэ, хэн үнэнийг хэлдэг вэ, хэн тууштай байсан бэ гэдгийг цаг хугацаа жингийн туухайд тавьсан мэт хэмжээд өгсөн тул хэн дуртай нэгний зарласан жагсаал цуглаан, тэмцэж өлсөх уриалгад иргэд ч автахаа болиод уджээ.
Тэмцэж уриалсан бүхэнд итгэж байсан өдрүүд энэ ард түмэнд бий. Гэвч тэмцэлд урин дуудагчид цаг хугацааны толинд хэн бэ гэдгээ харуулсан учраас түмний итгэлийн гал хэдийнэ бөхчээ. Жагсаал цуглааныг мэргэжлийн түвшинд зохион байгуулж явсаар албан тушаал дэвшин, зөөлөн суудалд суухаараа амаа хамхидаг. Эсрэгээр сандал ширээнээсээ салахаараа хотын төв талбайд гүйж ирээд “конторлодог” байж болохгүй биз дээ.
Э.Бат-Үүл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, М.Ичинноров, Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга, Г.Баасан нарын олон “Дүр эсгэсэн эх орончид”-оос иргэд одоо дөлдөг болсон. Харин тэдэнд ичих сэтгэл байдаггүй юу эсвэл мэдрэмж байдаггүй юу. Үгүйсэн бол хийрхэл, иргэдийн илтгэл сэтгэлийг хулгайлсан дүр эсгэлт нь албан тушаалын шатаар өгсөх гүүр болж өгдөгт эрдэж явдаг уу гэдэг нь өөрөө сонин асуулт болоод байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө жагсаал цуглаанчдын хөлд тэгтэлээ дарагдаагүй төв талбайд энэ хавар “Дүр эсгэсэн эх орончид” ээлж ээлжээр зочлов. Албан тушаалтай, алдах юмтай байсан тэд өнгөрсөн хаврын өдий үед Сүхбаатарын талбайг санан дурсах зав чөлөөгүй явсан бол энэ хавар олон хүн энд жижүүрлэх болжээ. Дөрвөн жил Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаад сураг алдарсан Монголын Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хүртэл өнжөөд явсан нь төв талбай яагаад “Дүр эсгэсэн эх орончдод” хэрэгтэй байдаг вэ гэдгийг олон нийтэд тов тод харуулах шиг.
Ойрын өдрүүдэд энд УИХ-ын гишүүн асан Г.Уянга “конторлож” байна. Тэр УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулна хэмээн ярьсан шоугаа энд үргэлжлүүлж байгаа юм. Сураг сонсоход тэр энд овоо удах гэнэ. Гэхдээ дөч гаруйхан хоногийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар хүссэн ч, эс хүссэн ч албан тушаалаа хүлээлгээд өгөх хүнийг сонгуулийн өмнө огцруулна хэмээн жагсаж сууж, сэлфи хийж, онлайнд цацах нь өөрөө Г.Уянгыг хэдий хэмжээний шоучин бэ гэдгийг олон тайлбаргүй харуулаад байх шиг. Асуудлыг сонгуулийн дараа яагаад хөндөж болохгүй гэж? Тэр цагт өндөр албан тушаалаас буусан хүнтэй ярих нь илүү тохиромжтой биш гэж үү!
Сонгуулийн өмнө зурагдсан пянз шиг шоугаа өрнүүлэх нь Г.Уянгад ашигтай байгаа бололтой. 2015 оны өвөл Г.Уянга МҮАН-аас гарч Тусгаар, тогтнол эв нэгдлийн намын дарга болж байв. Улсын дээд шүүх ийм нэртэй намыг нэг жилийн өмнө бүртгэсэн бөгөөд хэн үүсгэн байгуулсан гэдэг нь Г.Уянгыг намын даргаар тодрох хүртэл тодорхойгүй байсан гэдэг. Анхны дарга нь Ц.Баянбилэг гэх хүн бөгөөд тэр Г.Уянгыг дарга болохоос арав хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн талаар хэвлэлүүд шуугиж байсан. Харин энэ нам Х.Баттулгын “халаасны нам” хэмээн яригдаж байсан билээ.
Энэ мэдээлэл Г.Уянгын жагсаал цуглааны үзүүр хаашаа чиглэж байгааг харж болох юм. Нөхөрлөж явсан УИХ-ын гишүүн эмэгтэйнхээ Төрийн ордонд согтуурхсан бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш Г.Уянгын нэр хүнд эрс унасан. Утсаа хулгайд алдсан гэж тайлбарласан тэр хожим нь бичлэгийг өөр нэг гишүүн цацсан хэмээн тайлбарлаж үзээд олны дургүйг улам ихээр хүргэсэн. Алдсан нэр хүнд ахин мөддөө сэргэдэггүйг мэдрэмжгүй улстөрчид ойлгодоггүй бололтой юм.
Монголын төр, нийгэмд болох бүтэхгүй олон асуудал хуримтлагдсан нь үнэн. Ард иргэдэд өнөөдөр шийдвэрлүүлэх ёстой, ирээдүйнхээ төлөө санаа зовних олон асуудал үүссэн нь бас үнэн. Гэвч үүнийг шийдэх арга зам нь улиг болсон, мөнгөтэй мөнгөгүй жагсаал цуглаан биш. Шийдвэрлээд, шийдвэрлүүлээд өгдөг хүмүүс нь олны сэтгэл зүрхнээс хол гээгдсэн “Дүр эсгэсэн эх орончид” биш гэдгийг цаг үе, үйл явдлууд харуулчихсан билээ.
Зөв гарцыг олох зөв хүмүүс шийдвэр гаргах түвшинд биш юм гэхэд нийгэмд олноороо бий. Тэд зөв шийдлийг олох нь гарцаагүй. Дүр эсгэсэн эх орончид оо, олны сэтгэл зүйгээр наадахаа боль. Төв талбайг амраа.
Н.ТУНГАЛАГ

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Уяанга чи болж үз чи еөрхиилөгч хииж чадхуу хүнии мууд их дурлах муухай чамай ерөнхиилөгчээр сонхуу чи сайн бод