“Сувилахуйн амьдрал төв” ТББ-ын санаачилга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарын дэмжлэгтэйгээр Төрийн ордны үйл ажиллагаатай нийслэлийн шилдэг сувилагч нар танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг сувилагч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулсныг хүлээн авч уулзахдаа УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн юм.
Тэрбээр “Миний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог тэргүүлж байхдаа эрүүл мэндийн салбарынхантай ойр байж, энэ салбарын хэд хэдэн хуулийг батлуулахад гар бие оролцсон хүний хувьд энэ салбарынхны нийгмийн асуудлыг шийдэх тал дээр үргэлж санаа зовж явдаг. Эрүүл мэндийн салбар бол үндсэндээ орхигдсон. Үүний дээр сүүлийн 10 гаруй жил танай салбарын сайдаар мэргэжлийн бус хүн томилогдож ажиллаж байсан нь ч сөрөг нөлөөтэй байсан.
Манай Засгийн газарт 2 эмэгтэй сайд байгаагийн нэг нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. А.Цогцэцэг сайдын хувьд мэргэжлийн эмч хүн төдийгүй энэ салбарт нэр хүнд бүхий нэгэн. Тийм ч учраас жижиг гэлтгүй бүх л тулгамдсан асуудлуудыг барьж авч эхнээс нь цэгцэнд оруулж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс та бүхэндээ сувилагч нарын баярын мэндийг хүргэхээс гадна А.Цогцэцэг сайддаа ч баяр хүргэе. Засгийн газрын эмэгтэй гишүүдийн хувьд бид эрчүүдийн олж харж чаддаггүй асуудлуудыг цэгцлэхээр ажиллана. Үүнд мэдээж эрүүл мэндийн салбар багтаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Уулзалтад “Сувилахуйн амьдрал төв” ТББ, ЭМШУИС, Улсын I, II, III эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, БЗД, Багануур, Чингэлтэй, СХД, ХУД-ийн Эрүүл мэндийн төв, Интермед, Ачтан, Гурван гал эмнэлэг, Ачит сайхан өрхийн эмнэлэгийн 31 сувилагч оролцсон юм.
Уулзалтын үеэр “Сувилахуйн амьдрал төв” ТББ-ын УЗ-ийн гишүүн, ажлын албаны дарга А. Уянгыг НАМЭХ-ны “Нийгмийн зүтгэлтэн”-одонгоор, “Сувилахуйн амьдрал” төвийн дээд шагнал “Сувилахуйн тэргүүний мэргэжилтэн” хүндэт тэмдгээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, Сувилахуйн магистр Б. Азжаргал, “Сувилахуйн амьдрал” төвийн шагнал “Алтан гарт сувилагч” медалиар УНТЭ-ийн эрчимт эмчилгээний сувилагч Н.Ариунаа, “Сувилахуйн амьдрал” төвийн шагнал “Тэргүүний сувилагч” медалиар СЭМҮТ-ийн туслах сувилагч Т. Энхбат, Интер мед эмнэлгийн сургалт хариуцсан арга зүйч Б. Амармэнд нарыг шагнасан юм.
Харин БЗД-ийн 21-р хорооны “Ачит сайхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ш. Жаргалсайханд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөө цагаан гэр олгож, баяр дээр нь баяр нэмлээ.
Эх сурвалж:БОАЖЯ

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
