Азийн зүүн бүсийн эрэгтэй волейболчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-25-нд Буянт-Ухаа дахь спортын ордонд болно. Азийн зүүн бүсийн волейболын холбоо /АЗБВХ/ 1998 оноос уг тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монголд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ. Тэмцээн ирэх бямба гаригийн 13 цагаас “B” хэсгийн Хонконг, БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм. Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Энэ тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан. Тус тэмцээнийг “ETV HD” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэх юм.
Энэ удаагийн тэмцээний А хэсэгт: Монгол, БНХАУ, БНСУ, Макао, В хэсэгт: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ тус тус тоглоно.
Тэмцээний хуваарийг танилцуулж байна.
V.20 /Бямба гараг/ Хонконг vs БНАСАУ /B хэсэг/, Япон vs Тайвань /B хэсэг/, Макао vs БНХАУ /A хэсэг/, Монгол vs БНСУ /А хэсэг/
V.21 (Ням гариг) Япон vs Хонконг, Тайвань vs БНАСАУ,
16 цагт Нээлтийн үйл ажиллагаа болно. Монгол vs Макао, БНСУ vs БНХАУ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
