Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример туушин” зочид буудалд /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов. Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм.
Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна гэжнийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
