Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу зургаадугаар сарын 05. Энэ бол Дэлхийн байгаль орчны өдөр. Тэгвэл Дэлхийн байгаль орчны энэхүү өдрийг тохиолдуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон юм.
Мөн өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байна. НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд манай яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн 2 өдөр зохион байгуулж, энэ жилийн аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ” гэв.
Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авч байлаа. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцын талаар иргэдэд танилцуулга хийж байв. Мөн бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологи, ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед ариун цэврийн байгууламж зэргийг олон нийтэд танилцуулсан юм. Түүнээс гадна БАОЖЯ болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрээр хэрхэн аялах тухай маш сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгч байлаа.
Эко сурагчид байгалиа хайрлаж, хамгаалахыг уриалав
БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр салбарын олон талт мэдээллийг өгөхөөс гадна сонирхолтой олон арга хэмжээ болсныг энд тодотгоё. Түүний нэг нь Эко сурагчдын флаш моб бүжиг байв. Тодруулбал, нийслэлийн 84-р сургууль буюу Эко сургуулийн сурагчид нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон бөгөөд сургиулийнхаа үйл ажиллагаа танилцуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны тулга” бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаархи мэдээллийг иргэдэд өгч байлаа. Жишээлбэл, тэдгээр сурагчид иргэдийг ахуйн хэрэглээндээ лед гэрлийг хэрэглэхийг зөвлөв. Лед гэрлийн хувьд бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна.
Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.
“Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч”-дийн шагналыг гардууллаа
Өдөрлөгийн үеэр Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч” шилдэг нийтлэлийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт эзэлсэн бол, хоёрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг, гуравт “Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн нар шалгарсан юм. Тэдний шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлтэй хаалганы өдрөөр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар гардуулж өглөө.
“АХА” уралдаанд түрүүлсэн хүнийг “эко” унаа буюу унадаг дугуйгаар шагнав
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өдөрлөгийн үеэр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдний дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан юм. Монгол орны газар нутаг, байгаль орчинтой холбоотой асуулттай уг тэмцээнд 40 хүн оролцсон бөгөөд Эрхэмбаяр хэмээх хүү түрүүлж “эко” унааны эзэн болсон юм. Тэрээр бяцхан дүүдээ унадаг дугуйтай очих болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Харин хоёр, гуравдугаар байрт үлдсэн хүмүүст зарим аж ахуй нэгжээс гарын бэлэг гардууллаа.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо

Хэлбэрдэхээ больь Оюунхорол хурдан огцорч ажлаа эгэх хэрэгтэй……………..
Наад талбай дээр чинь иргэд жагсаж үзэл бодлоо илэрхийлмээр бна аааааааааа…………..
БАТТУЛГЫГАА ДЭМЖИЦГЭЭЕ…………………